ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхны хайр дурлал амжилттай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Хонь
Өнөөдөр та мөнгөө бодлогогүй үрэх хэрэггүй. Хууртахаас сэргийл. Зарлага гаргаж магадгүй байгаа тул аливаад хянамгай ханд.

Үхэр
Хувь тавилан танд бэлэг бэлджээ. Бизнес, санхүү болон хувийн амьдралд тань таатай гэнэтийн бэлэг хүлээж байна. Хүч хөдөлмөрөө гаргасан ажлынхаа үр шимийг хүртэнэ.

Ихэр
Үйл явдлын голд нь бай. Танихгүй хүмүүст итгэх хэрэггүй ч заримдаа хэтэрхий хаширлах нь бас л хэрэггүй зүйл. Амарч тайвшир.
 

Мэлхий
Эргэн тойрныхонтойгоо харилцах харилцаа тийм ч сайхан биш байна. Хүмүүс галд тос нэмж байгаа мэт санагдах ч байдлыг хурцдуулаад хэрэггүй. Ямар ч зүйлд бэлэн бай.
 

Арслан
Ямар ч ажлыг хийж чадна. Хайр дурлал, ажил амжилттай байна. Өрсөлдөгч нараа ялж, карьерт тань хэрэгтэй зүйл ч тохионо.
 

Охин
Зохион байгуулалт өндөр байна. Гараа хумхиж суухгүй. Идэвхтэй, зөрүүд байна. Хүмүүст чин шударгаар үнэнийг хэлнэ.
 

Жинлүүр
Олон хүнтэй харьцана. Та тэднийг соронзон мэт татна. Тэд ч танд хэрэг болно. Өнөөдөр үр бүтээл өндөр байна.
 

Хилэнц
Өдөр тутмын ажилдаа анхаар. Нийтэд хэрэгтэй хариуцлагатай ажлыг шийдэх гээд хэрэггүй. Чухал ажлыг заавал хийх болвол бэрхшээлийг даван туулахад бэлэн бай.
 

Нум
Сэтгэл хөдлөл өндөр, идэвхтэй байна. Өнөөдрийг өөрийн сонирхол, хайр дурлалдаа зориул. Аялсан ч болно.
 

Матар
Амьдрал, ажилд хэрэгтэй олон зүйлийг амжуулна. Өнөөдөр хийсэн худалдан авалт маш амжилттай байх болно. Зориг хэрэгтэй байна. Зоригтой байснаар таны амьдрал бүхэлдээ өөрчлөгдөнө.
 

Хумх
Амьдралдаа шинэ хуудас нээнэ. Ямар нэгэн төлөвлөгөө боловсруулна. Стиль имижээ өөрчилж, тамхиа хаяж, шинэ ажил хайж яагаад болохгүй гэж? Шинэчлэлт хийхэд яг тохирох цаг.
 

Загас
Бүх зүйл сайн байна. Амьдралд тань таатай үйл явдал тохиож, эрч хүч, уран бүтээлийн онгод орно. Дэлхий ертөнцийг ч ойлгоно.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.21.53) 2019 оны 03 сарын 04

Tegeech

0  |  0
z(64.119.21.53) 2019 оны 03 сарын 04

Yag onohiig onol gedeg sinergetik ireeduig zaaval onoj harah albagui gej uzdeg

0  |  0
Top