Одоогоос нэг жилийн өмнө хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөж, цогцсыг шатаасан Б-д бүх насаар нь хорих ял оноолоо.
Тодруулбал, Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр нэгдүгээр багийн нутаг “Нуурын завсар” гэх газарт 2018 оны тавдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн Н-ийг хамтран амьдрагч Б гэгч нь амь насыг нь хороогоод, цогцсыг нь гэрийн хажууд байсан тэргэнд хийгээд ойролцоох жалганд оруулан шатаасан байжээ. Улмаар Төв Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан бөгөөд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар, шүүгдэгч Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Н-ийн толгой, цээжин тус газарт нь цохин алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноосон байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ogt gemgui ajlaa hiigeed muruuruu yavj bga humuusiig horihguin l lavtai!!! Gemtei geed horigdoj bga huniig horooh bas arai l yuma!! Haramsaltai.....
Айшигтай