Нийслэлийн Налайх дүүрэгт энэ сарын 15-ны өдөр эхнэр нь нөхрөө хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хорооны Нарангийн ... тоотод 47 настай эрэгтэй гадны нөлөөтэй нас барсан байжээ.
Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгахад, талийгаач Б-ийн эхнэр 42 настай О гэгч нь нөхөртэйгөө муудалцсаны улмаас “Хараа” архины шилний хагархайгаар зүүн гарыг нь зүсэж амь насыг нь хохироосон нь тогтоогджээ. Хэргийн газраас хагарсан архины шил, ногоон өнгийн иштэй заазуур хураан авч эд мөрийн баримтад хавсаргасан бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 3 )
НӨХӨР НЬ АРХИА УУГААД ДАРАМТАЛДАГ БАЙСАН БИЗ. ТЭВЧЭЭРИЙН ХЯЗГААР НЬ ДУУСЧЭЭ ХӨӨРХИЙ.
Nøxør ”ni ZODOJ DARAMTALDAG bcan bolood l TER BIZ
Sarhad savnaasaa busdiig diilnee gej ene de. Yaduu ard tumen ni bayachuudiin arhinii beznisiig demjeed yvahaar neg iimerhuu l um b.o do.Odoo yay geh ve de. Neg ni shoroond nuguu ni shorond..Muu gemgui urs l huurhii.