Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны наймдугаар сарын 09-ний өдөр нийт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 902, гэмт хэргийн шинжтэй 49 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 70, хулгайн 7 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 102 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, 8 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )