Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 79 этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 26-ны өдөр нийт 1918 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 537, гэмт хэргийн шинжтэй 72 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 9, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 91, хулгайн 14 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 108 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, 60 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top