Хүн дайрч, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу аравдугаар сарын 11-ний өдрийн 05:00 цагийн орчимд автомашинд хүн мөргүүлсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 22 настай эрэгтэй автомашин жолоодож явахдаа 58 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан байна.

Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, осол гаргаад хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоон, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ зогсоон, осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top