Урьд өмнө бүртгэгдсэн 103 хэргийг нөхөн илрүүллээ

52 минутын өмнө

 

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 07-ны өдөр нийт 2399 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 675, гэмт хэргийн шинжтэй 124 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 24, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 69, хулгайн 17 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 114 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 2 хэргийг шуурхай илрүүлж, 103 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top