.png)
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 13-ны өдөр нийт 2236 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 604, гэмт хэргийн шинжтэй 129 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 29, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 70, хулгайн 8 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 103 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, 120 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )