БАЯНХОНГОР: М.Бавуужавын нэрэмжит буудлагын тэмцээн боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат Улсын тэргүүний анчин Мятавын Бавуужавын нэрэмжит “Эх орончдын өдөр”-т зориулсан Буудлагын спортын гурван төрөлт тэмцээн боллоо. Тэмцээнийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч Э.Энхбат Эрдэнэцогт сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулжээ. Тэмцээнд Өлзийт, Галуут, Эрдэнэцогт сумын 200 гаруй тамирчин Тоз-8 /100м/ Том буу /200м/ дурантай том буу /300 /м гэсэн 3 төрлөөр цэц мэргэнээ сорьсон байна. Төрөл тус бүр дээр тэргүүн байр 300 мянга, дэд байр 200 мянга, гутгаар байр 100 мянган төгрөгөөр тус тус шагнажээ.

Тэмцээний үеэр Эрдэнэцогт сумын цагдаагийн хамт олон гэрчилгээ, үнэмлэхгүй буунуудыг торгуульгүйгээр гэрчилгээ үнэмлэхтэй болгосон бол Эрдэнэцогт сумын уугуул, "Хаш гоёо" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнээ тус сумын тэргүүний анчдад хүндэтгэл үзүүлж, хувийн зүгээс гарын бэлэг гардуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top