Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар өнөөдөр /2019.03.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарыг Ардчилсан намын гишүүдийг гүтгэсэн мэдээлэл тарааж байгаа хэмээн үзэж, АН-аас мэдэгдэл гаргасан талаар мэдэгдлээ.
АН-аас гаргасан МЭДЭГДЭЛД “Ардчилсан намын удирдлагад байсан төдийгүй, АН-ын гишүүн байж байгаад МАН-ын албан бус гишүүн болсон ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө завшсан “хулгайч” нар мэдэгдэл хийж ээлжит гүтгэлгээ тараалаа. Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, ЖДҮХС-ийн хулгай, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүдийн хамгаалалт дор барьцаанд тавьсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр оруулан, хариуцлага тооцох талд байгаагаа энэхүү мэдэгдлээр дахин нотолж байна. Эрх баригчдын амны уншлага болсон шударга ёсыг тогтоох хангалттай боломж парламентад, 64 суудалтай эрх баригч намд байгааг дахин сануулъя. АН ажил хийлгэхгүй байна гэдэг үлгэрээ нэн дариу зогсоож, сонгуулиар амласан амлалтаа биелүүлж, ажлаа хийхийг шаардаж байна. АН хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Тиймээс ч АН-ын жирийн гишүүд популистуудын гүтгэлгийн бай биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. АН нь 1990 оны хувьсгал болон 1992 оны Үндсэн хуулийг батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, гурав дахь хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалахын төлөө хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 22 )
УИХ-бүр тарвал энэ олон намууд байхгүй болно сайхнаа
Энэ залуус ичдэггүй юм байхдаа Улайм цайм бүлэглэлийн таланхны ашиг сонирхлыг хамгаалаад Ард иргэдийнхээ эсрэг юм яриад байхын АРАЙ 3
Та нарт өөрийн толгой байна уу? Намынхаа удирдалгыг хар.Ийм улсаар удирдуулчаад ардчилал яриад байгаа нь даан ч өрөвдөлтөй байна.Ядахдаа намаа цэвэрлэх,шинчлэх талаар ярих хэрэгтэй.Ер нь танай намын дотор эрүүлээр сэтгэдэг хүн тун ховор болжээ. Амаржаргал арай өөрөөр ярьдаг байсанаа дэд дарга бологуут дугарч чадахгүй,бөөрөнхийлсөн хүн болж хоосон цэцэрхэх болж.
odoo yadarsan ard tunen hen hulgaich hudalch gedee oilgood bna odoo boloo yum bishuu MAGNAI
magnaigiin uls tur oroitjee
OYUN-ERDENE, BATZANDAN NAR SHIG SHUDRAGAAR GARAAD IREHGUI YASIIN .BUGS DOLOOG CH BOLCHIHCON BAIJ YU GEED BGAAN BE.MAGNAG ODOO ARD TUMEN MEDDEG BOLSN. CHI BOL HUDALDAGDSAN.
Мэдээллээс хол байдаг ард олонд мэдээллийг ойртуулж байгаа зарим УИХ-н гишүүд, мөн Алтанхуяг /ерөнхий сайд асан/ ярьж байгаа зүйл нь үнэнд ойрхон сонсогдож байна. За тэгээд л Эба, Үүл, Магнай мэт нь ярихаар итгэл үнэмшил муутай харагдах болжээ. Тархи угаалтаа гэж... Үнэнд ойрхон байцгааяа.
ГУЦ ОО ТА НАРЫН АРДЧИЛАЛ ГЭЖ АЦ ЧИНЬ БАЙСАН ЮМ. БААБАР ЭЛБЭГАМ ХОЁРОО АВААД ЗАЙЛЦГАА
xol ocnij xutsaa odoo ta nariin ygiig noxoi cn tooxgyi
Магнай чиний ашиг сонирхолыг зөрчивүү юунд сандраад байгаа юм бэ.Овоо залуу гэж бодсон харин Батзандан Оюунэрдэнэ нарын хажууд ч
TSag yie oloogui medegdel bna Bitgii yum hiih gej bgaa humuust gai bol Uursduu yu ch hiij chahgui idej uuj uuj tsusalchihaad odoo duugai bgaach darvaanaa
Хөгийн новш, хогийн амьтан гэдэг үг энэ Магнайд яг таарна.
Дуулиант 7 сарын 1 - ний үймээнийг зохион байгуулж 5 сайхан залуугийн аминд хүрч гэмгүй хүмүүсийг хилсдүүлсэн нүгэлтэн чинь тэр Магнай гэгч эдгээд шүү дээ. Ийм амьтныг орой дээрээ залсан нам гэгч ямархан бүлэглэл вэ гэдэг нь тодорхой байгаа бус уу?
Ta nariig ih harsan, ta nar chadahguidee
танай намын дарга, бүлгийн дарга чинь яагаад МАНАН-г хамгаалаад байгаа юм бэ
хулгайч нарын үүр уурхай болсон энэ нам иим мэдэгдэл хииж байгаа даа ичээч орхон чинь танай намын гишүүн дарга гээ биздээ та нарт хууртдаг цаг нэгэнт өнгөрсөн магнай новшоо чи долоон сарын үймээнии үеэр яаж дальчганж байлаа чинии хэрэг хуучраагүй шүү чи минии хохирлыг барагдуулж өгчихөөд хуцаарай шоронд орхын даваа дээр ардчилсан намд орж амиа аварсан хулгайч гэдгииг чин ь бид мэднэ шүү новшоо аятайхан байгаарай
Батзандан ахыгаа е.с.зөвлөх болгож зам тээврифн хүн амины хамсаатанг хаацайлж байж яаж үнэн юм ярих вэ.худлаа хоолойгоо шахаад чухал царайлдагаа өи тэр ахаа хүн дарамталж алуурчины хамсаатан байсныг илчилээч.сайдтайгаа ижил нэртэй ж.батэрдэнэ зтя төриин нариинаас асуудаа үнэнч хуульч гэгдэх батзандан,..батэндэнээ эхлээд шорондоо хии.батзандан шиг урвагч хөхөө шиг донгодож чадахгүй но но нотой Батэрдэнэ
Энэ нөхөд ямар юмаараа ”Хариуцлагатай хандаж” Юугаараа хаана ”Хатуу зогсдог” байж таарах вэ?
Батзандан шиг шудрага баыж чадахгүй юм бол дуугуй байж бай. Батзанданг муулах хэрэггүй шүү, шудрага иргэд нь ард нь байгаа, эцсээ хүртэл дэмжих болно