Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг 2019 оны 3 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Увс аймгийн Ховд, Өмнөговь, Улаангом, Малчин зэрэг суманд ажиллаж, алслагдмал аж төрж буй малчин өрх, отроор өвөлжиж буй малчны аж байдал, отрын штабын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдуулав.
Увс аймагт 19 сумын 92 багийн 10711 өрхийн 3.1 сая толгой мал өвөлжиж байна. Өөр аймгийн нутагт 66 өрхийн 34.4 мянга, өөрийн аймгийн бусад сумдад 183 өрхийн 111.2 мянга, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 21 өрхийн 7.2 мянга, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 346 өрхийн 130.2 мянга, хилийн зурваст 1338 өрхийн 331.5 мянган мал тус тус хаваржиж байгаа юм. Аймгийн Баруунтуруун, Завхан, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Хяргас сумдад 270 өрх оторлож байна.
Хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн аюулгүйн нөөцөөс Өлгий, Өмнөговь, Тариалан, Малчин, Зүүнговь, Хяргас, Түргэн, Сагил, Наранбулаг сумын малчдад аймгийн аюулгүй нөөцөөс 91 тонн тэжээлийг 50 хувиар хямдруулан, 116 тонн өвсийг малын тооноос хамааран хуваарилсан аж. Мөн алслагдсан газарт отроор хаваржиж байгаа айл өрх, иргэдэд, төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхэд зориулан тус бүр 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Ийнхүү гуравдугаар сарын дунд хүртэл хүйтэн байж, хаваржилт улам хүндрэх төлөвтэй байгаа тул буцалтгүй тусламжаар, хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгох санал тавьсны дагуу Засгийн газрын тогтоолоор улсын нөөцөөс 400 тонн өвс, 400 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэснийг Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг танилцууллаа. Түүнчлэн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн автомашины засварын хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг Шуурхай бүлгээс хүсэхэд холбогдох яаманд саналыг уламжлах болно гэв.
Улсын нөөцөөс малчдад хөнгөлөлттэй үнээр олгох өвс, тэжээл хуваарилахыг ажлыг тухайн орон нутаг зохион байгуулах бөгөөд энэ үеэр Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан хаваржилт хүндэрч буй сумдад өвс, тэжээл хүргэх ажлыг яаралтай зохион байгуулахыг аймгийн Онцгой комисст даалгалаа.
Эх сурвалж: ХХААХҮЯам
Сэтгэгдэл ( 1 )
Хотоор дүүрэн хазгай хэлтэн өмхий амтай увсчууд,бөөн баярхуу бөхөрхүү юмнууд,энд лай ланчиг болж бөөгнөрч суухаар явж нутаг усныхаа зуд турхан,хаваржилтын ажилд туслаач,нээх л амь 1-тэй нэгийг нь муулаад үнэнийг нь хэлээд бичихээр барьж идчих гээд байдаг малнууд аа