10 мега төсөл тутмын 9 нь зардлаа хэтрүүлдэг

2019 оны 03 сарын 06

Судалгаагаар мега төслүүдэд зардал хэтрэх, хугацаа төлөвлөснөөс сунах, үйлдвэрлэл төлөвлөснөөс бага байх нийтлэг хандлага ажиглагддаг аж. Үүнийг “Мега төслийн төмөр хууль” гэж нэрлэдэг тухай судалгаанд дурджээ. Эдийн засагчдын судалгаанаас цөөн хэдэн тоо баримтыг эшлэе.

• Төслийн анх төлөвлөсөн зардал 50 хүртэл хувиар хэтрэх нь энгийн үзэгдэл байдаг бөгөөд 10 мега төсөл тутмын 9 нь зардлаа хэтрүүлдэг. Энэ асуудал нь улсын, хувийн хэвшлийн, хамтарч хэрэгжүүлж буй бүх төслүүдэд тохиолддог бөгөөд өнгөрсөн 70 жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлсэн бүх улсад байсаар ирсэн асуудал.

• Дээрхтэй адил нийт төслүүдийг хүлээгдэж байсан орлого 50%-иар бага байх нь түгээмэл зүйл бөгөөд 50-иас дээш хувийн бууралтыг онцгой тохиолдолд гэж үздэг байна.

• Салбараар нь авч үзвэл төмөр замын төслүүдийн хувьд зардал нь дунджаар 44.7%-иар нэмэгдэн, орлого нь 51.4%-иар буурдаг. Харин автозамын хувьд зардал нь 20.4%-иар нэмэгддэг.

• Мега төсөл нь урт хугацааны төлөвлөлт ордог, нарийн ажиллагаа шаардагддаг учраас эрсдэл өндөртэй байдаг.  Төслийн хугацаа анх төсөөлснөөс ихэвчлэн сунадаг бөгөөд Оксфордын их сургуулийн судалгаагаар нийт төслийн 77% нь анх төлөвлөсөн хугацаагаа 40 хувиар сунгадаг байна. Хугацаа сунах нь зардал өсөх, үр ашиг буурах, төсөл амжилтгүй болох нэг хүчин зүйл болдог байж болох юм.

• Мега төслүүдийн гүйцэтгэл муу байхад нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг нь барилгын салбарын бүтээмж сүүлийн хэдэн арван жилд өсөөгүй байгаатай холбоотой. Тухайлбал, дэлхийн аж үйлдвэрийн салбарын бүтээмж 2 дахин өссөн байхад барилгын салбарын бүтээмж өөрчлөгдөөгүй байна.

• Мега төслийн гүйцэтгэлийн эрсдэл өндөр, амжилт олох магадлал сүүлийн 70 жил сайжраагүй байхад хөрөнгө оруулалтын түвшин нь түүхэн дээд цэгтээ хүрч, улам нэмэгдэх хандлагатай “парадокс” байдал үүссэн байна.

• Энэхүү парадокс байдалд төслийн гүйцэтгэлийг “нураах-засварлах” буюу унасан төслийг дахин сэргээх хувилбарт шилжүүлж муу төсөлд санхүүгийн эх үүсвэрийг хуваарилахад хүргэдэг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top