Ирэх долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Бруней, Малайз, Камбож зэрэг улсуудаар төрийн айлчлал хийхээр болжээ. Ирэх айлчлалуудтай холбогдуулан тэрбээр хэвлэлийнхэнд хандаж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Энэ оны эхний гадаад дахь төрийн айлчлалыг АСЕАН-ы гишүүн орнуудаар эхлэх болсондоо туйлын баяртай байна. Удахгүй уулзах АСЕАН-ны гишүүн орнуудын анд нөхөддөө БНСУ-ын ард иргэдийн халуун мэндчилгээг дамжуулж байгааг минь хүлээн авна уу.
АСЕАН-ыг бодох бүр миний өссөн далайн эрэг өөрийн эрхгүй бодогддог юм. Би Солонгосын хамгийн урд захийн боомтын хот болох Бүсан хотод өсөж торнисон. Гэр бүлээрээ төрөлх нутгаа орхиж, амьдралын эрхэнд хүнд хэцүү үеийг даван туулахад далайн эрэг дагуу амьдрах тэдгээр хүмүүс биднийг халуун дотноор хүлээн авч ойлгож байсан үе санагддаг юм. Хүчтэй далайн шуурга, давалгаа ширүүсэн ирсэн ч хүчээ нэгтгэн даван гарах зориг, итгэл найдварыг далайн эргийн дагуух хүмүүсээс суралцаж байсан.
АСЕАН-ны гишүүн орны ихэнх нь далайтай салшгүй холбоотой амьдардагаас гадна далайгаас хязгааргүй мэргэн ухаан, хүчийг суралцдаг. Тэр дундаа АСЕАН-ны гишүүн орнуудаас нээлттэй, эрх тэгш зарчмыг хараад бишрэхгүй байхын аргаггүй. Шашин шүтлэг, үзэл бодол, соёл иргэншилийг хүндэтгэн харилцан ойлголцол дор оршин байх энэ газар нутагт өөр өөрийн эдийн засгийн түвшин, улс төрийн зохицуулалт, эрх тэгш оролцоог хангах зорилгоор “ASEAN way” – дор нэгдэх санаачлагыг гаргасан.
АСЕАН-ны нэгдмэл санаа, хамтдаа хөгжих зүтгэл нь бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвныг цогцлоох алхам болж байна. Дэлхий ертөнцийн хүйтэн дайны төгсгөл болсон түүхэн үйл явдал болох Умард Солонгос-АНУ-ын дээд хэмжээний уулзалт хоёр ч удаа АСЕАН-ны гишүүн оронд болсон нь тохиолдолын хэрэг биш юм. АСЕАН-ны гишүүн орнууд энэ үйл хэргийг эхлүүлж энх тайван оршин тогтнох азийн шинэ эрэн үеийг түүчээлж байна.
Хүнд чиглэсэн хөгжлийн ач холбогдолыг таниулан ойлгуулах АСЕАН нь дэлхийн улс орнуудаас хамгийн залуу эрч хүчтэй нэгдэл болж хөгжиж байна. Нийт гишүүн улсын хүн ам нь 640 саяд хүрч, GDP үзүүлэлтээр хоёр их наяд 700 тэрбум ам.долларын томоохон зах зээлийг нээхээс гадна дундаж наслалт нь 30, эдийн засгийн жилийн дундаж өсөлт нь 5 хувьд хүрсэн зэргийг харахад бахархахгүй байхын аргаггүй. Олон улсын тавцанд эрх тэгш хөгжлийг хэрэгжүүлж, энх тайван замаар эдийн засгийг хөгжүүлэх жишгийг АСЕАН-ы гишүүн орнууд үлгэрлэн харуулж байна.
Гурван талаар далайгаар хүрээлүүлэн амьдрах Солонгосчуудад нээлттэй, эрх тэгш, шинэчлэл гэх DNA өвөг дээдсээс уламжлагдан ирсэн байдаг. Ижил төстэй талууд ихтэй АСЕАН болон Солонгос улс нь бие биенийгээ дэмжих түншүүд болно гэдэгт эргэлзэхгүй байна. Бид дутуугаа нөхөж, дундуураа дүүргэн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болно.
Бид эртнээс сайн харилцаатай нөхөрлөн ирсэн. Хүчирхэг улсын дунд хэрхэн амьдрах арга замыг судалж, хүнд хэцүү үеийг хэнээс ч илүү мэдэх тул аюулд орсон үед хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгаж ирсэн түүхтэй. Солонгосын дайны үед АСЕАН-ны гишүүн орнуудад цэргийн хүчээ илгээж эрх чөлөө энх тайвны төлөө тэмцэж ирсэн. Азийн улс орнууд валютын хямралтай нүүр тулах үед ч бид хамтдаа давж гарсан.
АСЕАН-ны гишүүн улс болон Солонгосчууд сэтгэл зүрхээрээ холбогдон бие биенийгээ хайрлан хүндэтгэдэг найзууд билээ. Солонгосчууд Зүүн өмнөд азийн хоолыг амтархан идэж, амралтаа авах бүртээ гэр бүлээрээ зүүн өмнөд азийг зорьж аялалд явдаг. 2017 оны есдүгээр сард миний төрөлх нутаг болох Бүсан хотод АСЕАН-ны гишүүн орнуудаас анх удаа АСЕАН-ны гишүүн орнуудын соёл мэдээллийн төвийг нээсэн. АСЕАН-ны гишүүн орнуудын талаар илүү их мэдлэгтэй болж, дотносох хүсэлтэй Солонгосчуудын хөл тасрахгүй гэж бодож байна. АСЕАН-ны гишүүн орнуудад к-поп дэлгэрч, цахилгаан бараа, гоо сайхны барааг олон хүмүүс хэрэгжлэж заншжээ.
Бид энх тайван, элбэг дэлбэг цагийг бүтээх болно. АСЕАН-ны төрийн тэргүүнүүд болон миний бие хүнд чиглэсэн хамтын хөгжил, энх тайвныг ирээдүйн хөгжлийн түлхүүр болгон хөгжүүлэх болно. Миний бие энэхүү хүсэл зорилгыг хэрэгжүүлэхийн тулд цаашдын хамтын ажиллагааны үзэл санааг тусган “Шинэ өмнөдын бодлого”-г тодорхойлж, холбогдох яамдын төлөөллийг оролцуулан хамтарсан хороог байгуулсан.
Хамтын ажиллагааны үр дүн маш тодорхой харагдаж эхэлж байна. Өнгөрсөн жил харилцан зорчих иргэдийн тоо анх удаа арван саяыг давж гарсан ба гадаад худалдааны эргэлт түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт буюу 160 тэрбум ам.долларт хүрчээ. Цаашид бидний хамтын ажиллагаа дэвшилтэт технологийн салбар болох мэдээлэл харилцаа, зам тээвэр, эрчим хүч , цацраг идэвхийг ашиглах шинжлэх ухаан зэрэг салбаруудад өргөжин тэлэх болно. Бидний хамтын ажиллагаа АСЕАН болон бүс нутгийн хөгжлийг уялдуулан бэхжүүлэх үр дүнг авчирна гэдэгт итгэлтэй байна.
Энэ жил Солонгос болон АСЕАН гишүүн орнуудын хоорондын яриа хэлэлцээр үүссэний 30 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт жилийн хүрээнд “БНСУ- АСЕАН” дээд хэмжээний хурлыг энэ оны сүүлээр Солонгост зохион байгуулна. Хүн рүү чиглэсэн энх тайван, хөгжил цэцэглэл нь ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойлж ойртуулах арга болно гэдэгт итгэлтэй байна. АСЕАН болон Солонгос гар барьж, урьд өмнө нь мэдрээгүй аз жаргал, цэцэглэн хөгжилт энх тайвныг бид цогцлоон бүтээх болно.
Эцэст нь Солонгосын хойгт энх тайван, эв нэгдэлийн ойлголтыг түгээн дэлгэрүүлсэн АСЕАН-ны ард иргэдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Олон жилийн турш энх тайвныг хүсэн хүлээсэн Солонгосчууд АСЕАН-ны нөхөрлөлийг марталгүй үлгэрлэн дуурайх болно. Солонгосын хойгийн энх тайван нь ази дах энх тайван хөгжил цэцэглэлтийн үргэлжлэл болно гэдэгт итгэлтэй байна”.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин
Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Сэтгэгдэл ( 0 )