Видео: Монголын хоккейчид "Asian challenge cup”-д 2 жил дараалан түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 10

Энэ сарын 01-09-ний өдрүүдэд Малайзын нийслэл Куала Лумпур хотноо явагдсан "Asian challenge cup” шайбтай хоккейн тэмцээн монгол залуучуудын гялалзсан ялалтаар өндөрлөлөө. Куала Лампурын тэнгэрт Монголын далбаа мандаж, Төрийн дуулал эгшиглэлээ.

Финалд манай шигшээ баг Филиппины багтай таарсан. Хэсгийн тоглолтод тэдэнд 3:6 ялагдсан бол энэ удаад хариугаа авч, 6:3 ялалт байгууллаа. Цохилтын тоогоор ч 47:29 илт давуу байлаа. Гурван гоолоор тэргүүлж яваад 3:3 болж тэнцэж ирсэн ч манай хоккейчид дахин гоол алдсангүй, нэмж 3-ыг оруулснаар ялалт байгуулжээ.

Ийнхүү манай хоккейчид “Asian challenge cup”-д 2 жил дараалан түрүүлж байна. Битүү ордон байхгүй, байнгын хүнд нөхцөлд бэлтгэл сургууль хийдэг хоккейчид маань бор зүрхээрээ тэмцсээр ялгуусан гавьяа байгууллаа. Мөсөн ордон бариад өгчихвөл цаашдаа ямар амжилт гаргахыг ёстой л таашгүй болох байна. Дархан хотод сууриа тавьчихсан байгаа Битүү ордонд төсөв мөнгийг нь батлаад өгчихвөл хоккей төдийгүй уран гулгалтын спорт ч амжилттай хөгжинө гэдгийг сүүлийн 2 өдөр харууллаа. Үндэсний томоохон компаниудад Битүү ордон барих уриалга гаргасан ч болох юм.  

Филиппин – Монгол 3-6

 (0-3, 1-0, 2-3)

1үе:

07:46   0-1       Bayarsaikhan Jargalsaikhan

08:16   0-2       Erdenesukh Bold (Enkhsukh Erdenetogtokh)

18:13   0-3       Gerelt Ider (Bayarsaikhan Jargalsaikhan)

2 үе

21:37   1-3       Julius Santiago (Carl Michael Montano)

3 үе

45:04   2-3       Jose Iñigo Cadiz (Carl Michael Montano)

46:02   3-3       Jan Aro Regencia (Benjamin Imperial, John Steven Füglister)

46:51   3-4       Bayarsaikhan Jargalsaikhan (Enkhamgalan Erdenejav)

47:54   3-5       Erdenesukh Bold (Gerelt Ider)

49:33   3-6       Bayarsaikhan Jargalsaikhan (Neguun Ganbat)

"Asian challenge cup” тэмцээний аваргууд

2008 – 1. Тайвань 2. Малайз 3. Хонконг

2009 – 1. АНЭУ 2. Тайланд 3. Малайз

2010 – 1. Тайвань 2. АНЭУ 3. Тайланд

2011 – 1. Хонконг 2. АНЭУ 3. Тайланд

2012 – 1. АНЭУ 2. Тайланд 3. Малайз

2013 – 1. Тайвань 2. Хонконг 3. Монгол

2014 – 1. Тайвань 2. АНЭУ 3. Монгол

2015 – 1. Тайвань 2. АНЭУ 3. Монгол

2016 - 1. Тайвань 2. АНЭУ 3. Монгол

2017 – 1. АНЭУ 2. Монгол 3. Тайланд

2018 – 1. Монгол 2. Тайланд 3. Филиппин

2019 – 1. Монгол 2. Филиппин 3. Сингапур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тамирчин(64.119.17.175) 2019 оны 03 сарын 10

Энэ ямар зэрэглэл түвшний тэмцээн бэ?

0  |  0
Хойшоо бол(66.181.185.48) 2019 оны 03 сарын 10

Хоошой бол хил даваад л хиагтийн багт хожигдоод байдаг биз дээ.

0  |  0
Top