М.Батсуурь “Эрдэнэт”-ийн асуудлаар өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд хэвлэлийн хурлын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн маргааныг Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар ашиг сонирхлын зөрчилтэйгөөр шийдвэрлэсэн гэх мэдээллийг хийсэн юм. Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн шүүгч М.Батсуурь өөрийгөө Авлигатай тэмцэх газар / АТГ/-т шалгуулахаар хандсан байна.

Тэрбээр АТГ-ын даргад хандсан бичигтээ “УИХ-ын нэр бүхий гишүүдээс “Эрдэнэт” үйлдвэр ХХК-йин 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар худалдан авахад ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, Монгол Улсын Засгийн газар “Монголиан коппер корпорейшн” ХХК-д ялагдсан гурван шатны шүүх хуралд оролцсон ..., Аавынх нь үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг компани руу 70 сая.ам долларын гүйлгээ хийгдсэн ...” гэх зэргээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрх зүйн үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл удаа дараа түгээсэн. Миний бие “Монголиан коппер корпорейшн” компани болон Худалдаа хөгжлийн банктай нэгдмэл сонирхолгүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй, 70 сая ам.доллартай холбоогүй гэж үзэж байгаа тул АТГ-т энэ талаар шалгуулахыг хүсч байна” гэжээ. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (31.35.91.181) 2019 оны 03 сарын 13

Atg medeej chinii takd zugeer ogtsor huuliin kurs tugssun baagii

0  |  0
Irgen(66.181.181.206) 2019 оны 03 сарын 12

Шүүгчийн нэр хүндэд халдсан хэн бүхэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Улсын их хурлын гишүүн хэн ч байлаа гэсэн хүний нэр төрд халдаж болохгүй. Хэн дуртай нь шүүгчийг гүтгэдэг болжээ. Шүүгч гагцхүү нотлох баримтанд үндэслэж шийдвэрээ гаргадаг гэдгийг ойлгомоор юм даа.

0  |  0
АААААА(202.126.89.101) 2019 оны 03 сарын 12

хэргийн эзэн аргаа олчихсон уснаас хуурай гарах гээд ээлжит залиа хэрэгжүүлэх гэж бх шивдээ хууччуулыг солигдсоны дараа ѳргѳплѳѳ ѳгѳѳч тэгвэл л зѳвѳѳр шийдэгдэнэшдээ

0  |  0
ард(202.9.42.238) 2019 оны 03 сарын 12

Авилгалын хэргийг нь хүлээлгэх хэрэгтэй.

0  |  0
Z(66.181.178.186) 2019 оны 03 сарын 12

SOLIGDOHOOS NI UMNU GYALS HERGEE HAALGAJ AVAH NI DE

0  |  0
Зочин(103.26.195.131) 2019 оны 03 сарын 12

Наад муу хужаагаа сайн шалгах хэрэгтэй.

0  |  0
Иргэн(103.229.120.90) 2019 оны 03 сарын 12

Харваас улаан хужаа царайлчихаад бас Хаад боржигины гэчихжээ... Угаас зальтай луухай чинь өрсөөд өргөдөл өгмөр аядаж байгаа юм байна. Тэртэй тэргүй дуудаж шалгана

0  |  0
Top