"Дэлхийн мисс-2018" тэмцээний оролцогч, “Энхрий эрдэнэ сан”-гийн тэргүүн Э.Энхриймаа “Хатан ухаант ээжүүдийн сургаал” номынхоо шинэ цувралыг монгол цагдаа нарынхаа ээжүүдийн сургаалиар бүтээсэн байна. Тэрбээр номын дээжээ ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны удирдлага, алба хаагч нарт гардууллаа.
Тус сангийн тэргүүн Э.Энхриймаа: “Монгол эхчүүдийн сургаал, зөвлөмжийг олон нийт тэр дундаа залуу эцэг эхчүүд маань сургамж болгон аваасай. Энэ номд олон эхийн нандин сургаал үгс, итгэл, сэтгэл, хайр шингэсэн болохоор айл бүрт, иргэн бүрт аз жаргалыг бэлэглэх ид шидийн судар байгаасай гэж би хүсэж байна. Дэлхийн мисс тэмцээнд оролцоход монгол улсын маань хүч чадал, ард түмэндээ оршдог гэдгийг мэдэрч монгол эх, эмэгтэй хүний гайхамшигтай болгоныг авьяасыг үзүүлбэр, бүтээсэн ном, тавьсан илтгэлээрээ олон улсын гоо сайхны тайзанд дахин батлан харуулахыг хүсч, хичээсний үр дүнд хүмүүнлэгийн төслөөрөө “Шилдэг-20”-д шалгарсан минь нийгмийн сайн сайхны төлөө ажиллах урам зоригийг улам бадрааж өглөө. Ингээд таны төрүүлж, зүйтэй үгсээрээ сурган хүмүүжүүлссэн баатарлаг хөвгүүд, охидын хүч чадал, мэдлэг боловсрол, эр зориг сэтгэл зүтгэлээр өнөөдөр Монгол улсын амар тайван амьдарч байна. Эх орныхоо энх амгалангийн төлөө эрэлхэг зоригтой иргэнийг бэлтгэж өгсөн цагдаагийн ээж та нартаа дахин талархаж Монгол улс тайван амьдарч байна. Цагдаагийн алба хаагчийн ээжүүдэд талархал илэрхийлж мэхийн ёслоё” гэв.
Сэтгэгдэл ( 2 )
za ene busguide ajil uilsd ni amjilthusei.sain uils ni ulam delgereh boltugai.
Bat-ogtonii munhruulga arai bish biz dee