ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынханд хувь тавилан таатай бэлэг зориулна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 13

Хонь

Өнөөдөр та их яриасаг, үйл явдлын төвд нь байна. Мэдээллээр дутуу байх нь их аймшигтай. Та эргэн тойрондоо байгаа хүмүүстэй бүхий л сэдвээр ярилцана. Ажил, хайр дурлал, амьдралын талаарх үзэл бодлоо хуваалц. Мэдээлэл сонс.    

Үхэр

Зөрүүд байна. Энэ байдлаараа та уулыг ч эргүүлэхээр байна. Зөрүүд байдал заримдаа хэрэгтэй ч дээд цэгтээ хүрвэл аймшигтай. Тэвчээртэй байхгүй бол шуурга үүсгэж мэднэ.

Ихэр

Аливаа зүйлийг, хэн нэгнийг байгаагаар нь хүлээж ав. Та өөрөө хичээвэл амжилт тун ойрхон байна. Ихрийн залуус болзоонд яв.

Мэлхий

Өнөөдөр мэлхийнхэн ялимгүй урам хугарч магадгүй. Нөхцөл байдал таны хүссэнээр байхгүй. Хэн нэгнээс хүлээж байсан шигээ үр дүнг харахгүй. Гэхдээ танд нэг үгийг зориулъя. Аз жаргалыг хайх нь аз жаргалгүй байхын үндэс болдог.

Арслан

Хайр дурлал, нөхөрлөл амжилттай байна. Найдвартай хамтран ажиллагсадтай болно. Ажил, хувийн амьдрал сайн байна. Романтик мөрөөдлөө биелүүлэхэд тун таатай үе.

Охин

Шинэ төсөл эхлэхэд таатай өдөр. Бизнес, карьер, хайр дурлал амжилттай байна. Сэтгэл зүтгэл гаргасан бүхэн хэзээ нэгэн цагт үр ашигаа өгдөг.

Жинлүүр

Хэн нэгэнтэй туршлагаа хуваалц. Таны шударга үнэнч байдал нийгэмд их хэрэгтэй. Худал хуурмаг зүйлийн эсрэг тэмц. Хүмүүсийг бүү давраа.

Хилэнц

Амжилтад хүрч, хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж мэднэ. Таны хийж буй ажил олон нийтийг хамарсан байх тусмаа сайн. Эрч хүч, амжилт, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байна. Өөрийн хүчиндээ итгэснээр юуг ч ялна.

Нум

Таны үг, үйлдэл, мэдрэмжээс олон зүйл хамаарна. Магадгүй таны хувь тавилан хамаарна. Сайн үйл, сайхан бодлын үр шим эргэж заавал ирдэг.

Матар

Бусдын шахалт, ятгалгад амархан өртөхөөр байна. Эсвэл та эргэн тойронд байгаа хүмүүстээ шахалт үзүүлнэ. Харилцаанд алтан дундажийг баримтал.

Хумх

Сэргэлэн цовоо, эерэг байна. Хувь тавилан танд таатай бэлэг бэлджээ. Амжилт гэдэг бол эрт боссон хүнд биш сэтгэл санаа нь сайхан боссон хүнд ирдэг.

Загас

Өнөөдрийг гэр бүл, найз нөхдөдөө зориул. Тэд бол амьдралын хамгийн үнэтэй зүйлс. Та ганц бие бол таарч тохирох хүнээ олох сайхан боломж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top