Өнгөрсөн хагас сарын хугацаанд Онцгой байдлын албан хаагчдыг Төв аймгийн Заамар суманд эрэлхэгээр үүргээ гүйцэтгэж, олон түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэж амтай болгон магтацгаалаа. Ослын газар үнэтэй машин хөлөглөн очиж, тэдний ажилтай дарга нар бишгүй олон танилцсан. Тэд хэлэхдээ аврагчид хүнд нөхцөлд ажиллаж байгаа талаар ам булаалдан ярьсан. Үнэхээр ч хүнд нөхцөлд ажилласан нь хэвлэлийнхний сурвалжилга, мэдээнээс тод харагдсан.
Гэхдээ ийм нөхцөлд Онцгой байдлын албан хаагчид ямар техникээр хангагдан ажилласан бэ гэдгийг сөхөх хүн тун цөөн байв. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүний хөдөлмөрийн багаж хэрэгсэл найдвартай, эрсдэлгүй, эргэлзээгүй байх учиртай. Гэвч манай онцгойгийн албан хаагчдад энэ бичигдсэн хийгээд бичигдээгүй дүрэм огт үйлчилдэггүй.
Долоо хоногийн турш хүйтэн, булингартай усанд цогцос хайн шумбасан аврагчид усны хувцсаа ээлжлэн өмсчээ. Ослын газарт энэ удаад усны хувцас бага хуваарилагдсан байж гэж бодсон ч бодит байдал дээр тийм биш байсан гэдэг нь өчигдөр /2019.03.13/тодорхой болсон юм. Харин ч эсрэгээрээ өөрт байгаа хэдийгээ л чирсээр тэнд очжээ. Улсын өнцөг булан бүрт гарсан усны аюулд дуудагддаг аврах ангид ердөө дөрөвхөн ширхэг усны хувцас байдаг тухай нэг албан хаагч Шадар сайдтай уулзах үеэрээ цухуйлгасан юм. Байдаг хэдхэн ширхэг усны хувцасны нэгийг Өгий нуур руу бэлтгэл сургуулилтад авч явдаг аж. Ингээд ердөө гуравхан хувцас л тэдэнд үлддэг гэнэ. Нэг усны хувцас иж бүрнээрээ 20 мянган ам.долларын үнэтэй. Төгрөгт шилжүүлбэл 50 сая төгрөг болно. Төр төсвийн мөнгөнөөс аврагчдаасаа энэ хэмжээний мөнгийг харамладаг хэрнээ дарга, сайд нарын унах Ландкрузейр 200 машинд 172 сая төгрөгийг, харин Лексус 570 машинд 300 сая төгрөгийг гар таталгүй хэдэн арваар нь аваад өгчихдөгийг зориуд хөндмөөр байна.
ЭНЭ ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО МЭДЭЭЛЛЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 16 )
odoo nymka ahad o0ngoc avch ogoh boloogui eum uu
төр зайдалж хулгай хийсэн юмнуудыг ард түмний шүүхээр оруулдаг болох хэрэгтэй
Албаны унаа гэж мөнгө далдруулдаг гарц хаана ч байж л бна
Төр засгийн нүүр царай бүх л юман дээр харагдах юм даа...юун эдийн засгийн өсөлт юун ард түмний амьдрал дээшлэх...ёстой
unendee mongoliin tuluu noir hoolgui ajilladag humuus chin ih hurliin gishuud said darga nar shuu de.oyunii ajil gedeg bieiin huchnii ajlaas hed dahin iluu ydardag gedeg ni batlagdsan zuil.ted unetei mashin tansag houstai baij mongolchuudiin tuluu tav tuhtai ajillah estoi.darga naraa demjii!!!!
Ter mashinuudiig ni zaraad huvtsas avch ug ter muu hulgaich darga nart ni pruss mashinch goëdono undag gugui avch ug muu umhii guzeenvvd ni dundarana, heleh muu vgch oldohgvi vm.
Үнэнийг хэлжээ. Аврагчид хүнд нөхцөлд ажилладаг л гэдэг, гэвч тэдэнд байх ёстой хувцас хэрэгсэл маш их хомсдолтой. Хувцасыг ээлжилж өмсгөөд бхдаа яахав дээ, арай л дэндүү юмаа. Дарга нарт нь тэр хувцасыг нь бас ээлжилж өмсгөдөг болго, тэгж байж ойлгох бх
Ali deernees l yarigddag bsn shde.nohoostei hiildeg zavi,bagadsan usnii huvtsas geed l..odoo boltol shiideegvi bga yum uu.arai ch deeee.bolioch deeee
Зэвүүн Төртэй шүү, Хулгайч дарга нар нь үнэтэй машинд суусан ч яалаа байлаа ч яалаа улам л тэнэг харагдаж байгаагаа мэддэг болов уу
Unen shu
Гишүүн ЖДҮ чидын гар утас, хэвлэл, унааны мөнгө өгөхөөхөө болиод оронд нь эдээр хүмүүсийн хувцас хэрэглэл, цалин нэмэдүүлэх хэрэтэй байна.
Yg l tsoovor chono shig zogsoltgvi idej tsolmoh durtai bolchihson aimshigiin hvmvvs l darga tergvvn boldog bolj de. Ed narin vil laig vr hoich ni l vvreh bh da yaana
Tusub hubiarlj bga nobshnuudiig mal bsan bol gargaad idchiheltei gahain tolgoitoi vnegen svvltei tsuubrvvd
Яг үнэн. Онцгойгийн аврагчдаас харамлаад зогсохгүй хүүхдүүдээс эмнэлэг сургууль цэцэрлэгийн төсөв харамлаж байснаас хүүхдийн эмнэлэг сургууль цэцэрлэг дутагдаж байгаа биз дээ.
76 - нь гишүүн юу хийсэн гэж иХ Бензин гар утасны төлбөрийг нь ард түмний татварын мөнгөөр төлөх ёстой юм бэ? Тэд нар хулгайлсан мөнгөөрөө төлнө биз Дуртайдаа гишүүн болсон биз дээ. Цалин авдаг биз дээ. Ард түмэндээ хайртай даа биш шүү дэн
УИХ-ын гишүүд, дарга нарын гар утасны төлбөрийг төр дааж байхын оронд түргэний эмч, онцгой, цагдаа нарын утасны төлбөрийг даавал таарна. Ер нь УИх-ын гишүүдийн хангамжийг эрс багасгах хэрэгтэй. тэгвэл янз бүрийн төрийн мөнгө тоншиж, тансаглах гэсэн хүмүүс сонирхохоо болино ш дээ.