АН-ын залуус С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцохыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Ардчилсан намын удирдлагад үүрэлсэн “МАНАН мафи”-ийн хамсаатан С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож, намын удирдлагаас цэвэрлэхийг шаардаж тус намын залуу гишүүд өнөөдөр /2019.03.14/ мэдээлэл хийлээ. АН-ын гишүүн П.Галиндэв, Э.Бямбацэрэн тэргүүтэй залуус АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарыг “МАНАН мафи”-ийн хамсаатан хэмээгээд эдгээр хүмүүст нэн дариу хариуцлага тооцохыг шаардсан уриалга гаргаснаа танилцуулсан юм.  

Уг уриалгад “Ардчилсан намын өнөөгийн удирдлага нийгэмд өрнөж буй шударга ёсны төлөөх тэмцлийг санаатайгаар эсэргүүцэж, ард түмний өмчийг хулгайлсан бүлэглэлийг улайран хамгаалсаар, ард түмний итгэлийг алдаж, намын рейтинг түүхэндээ байгаагүй доод түвшинд хүрлээ.

Намын гишүүд бид 1990 онд зорьж байсан хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийтээрээ сайхан амьдрах шударга нийгмийг цогцлоох итгэл үнэмшилдээ өнөөдрийг хүртэл бат зогссоор байгаа билээ.

Харамсалтай нь “МАНАН мафи” гэгч нь нам дамнан байршиж, шийдвэр гаргах бүх түвшинд нөлөөгөө тогтоогоод зогсохгүй, хууль шүүхийн байгууллагыг хүртэл хяналтандаа оруулж, хүссэн шийдвэрээ төрөөр гаргуулдаг байсан нь ил тод боллоо.

АН болон МАН-ын удирдлагад үүрлээд байсан дээрх “МАНАН мафи”-ийг нийгэм даяараа жигшин эсэргүүцэж, нам харгалзахгуй хамтран тэмцэж буй тэмцэл өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Энэхүү тэмцлийн дунд МАН нь дээрх бүлэглэлд нэр холбогдсон М.Энхболд тэргүүтэй хүмүүстэйгээ хариуцлага тооцон буулгаж авахыг та бид харсан. Одоо АН дахь хамсаатнуудтай хариуцлага тооцох цаг нь болсон гэж гишүүд бид үзэж байна.

Ардчилсан намын удирдлага болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нь өнгөрсөн хугацаанд хэлсэн үг, үйлдлээрээ өөрсдийгөө “МАНАН мафи”-ийн хамсаатнууд гэдгээ нотолсон. Тухайлбал тэд “60 тэрбум”-ын гэх схемээр төрийн эрхэнд гарсан бүлэглэлийг хамгаалж, уг схемийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар УИХ дээр нээлттэй сонсгол хийе гэсэн саналыг дэмжээгүй. Мөн дээрх хэргийн гол холбогдогч болох М.Энхболдыг огцруулах асуудлыг удаа дараа хойшлуулах санал гаргаж, завсарлага хүртэл авсан бөгөөд санал хураалтад огцруулахгүй хэмээн санал өгсөн.

Түүнчлэн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нь УИХ дахь намын бүлгээ бодлого болон удирдпагаар хангаж чадаагүйн дээр “МАНАН мафи”-ийнхаа явцуу эрх ашгийг бүлгийн гишүүддээ тулган муйхарласнаар бүлгээ тараахад хүрч, парламент дахь хяналтын тогтолцоог үгүй хийлээ. Ингэснээр манай намын рейтинг “60 тэрбум", “ЖДУ” зэрэгт холбогдсон МАН-аас доор орлоо. Үүгээр ч зогсохгүй шударга ёс ярьж, эрүүлээр шүүмжилсэн гишүүдээ намаас хөөдөг болж, АН-д нэг хүний дарангуйлал тотоод байна.

Иймд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож намаа цэвэрлэхийг шударга гишүүд дэмжигчиддээ уриалж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.60) 2019 оны 04 сарын 15

эрдэнэ,эрдэнэбат,пүрэвдорж нар эсрэг талын бүх зүйлийг харлуулж ер,сайдын шудрага үнэний төлөө тэмцлийг эсрэг дуу гарч өөрсдийгөө ямар хүн гэдгээ илчилж хоёр гишүүнээ хөөсөн үнэний төлөө тэмцэлд нам ямар хамаатай юм

0  |  0
AN zaluu ue(202.170.71.84) 2019 оны 03 сарын 14

batzandan bold 2 iin gariin 4 zaluu xun bdg ted AN iig tolooloxgui ee zaluuchuudiig bur tolooloxgui

0  |  0
Shudarga(103.26.195.174) 2019 оны 03 сарын 14

Залуус зөв алхам хийлээ.

0  |  0
Зочин (66.181.178.159) 2019 оны 03 сарын 14

Зев залуус гарцгааж эхэлж байна даа цаг цагаараа байдаггуй цахилдаг хехеерее байдаггуй гэдэг ардын уг байдаг даа

0  |  0
Гишүүн(103.229.122.52) 2019 оны 03 сарын 14

МУУ БҮХЭН,ЛУЙВАР БҮХЭН АН ТАЙ ХОЛБООТОЙ БАЙХ ТУЛ АНЫГ,60 ТЭРБУМААР МАНЫГ ,ЭНЭ 2 НАМЫГ ШҮҮХ ТАРААХ ЦАГ БОЛЖЭЭ.ШҮҮХ НЬ ШҮҮХ ШИГ АЖИЛЛАХ ЮМ БОЛ.

0  |  0
Tom(202.21.106.114) 2019 оны 03 сарын 14

Нийгмийн хандлага 60 тэрбумынхан луйварчдын эсрэг байгаа Монголчууд луйварчдын эсрэг сайн тэмцээрэй харин Алтанхуягт УИХ-ын 20 тойрог олж өгөх гэж тэмцээд олж авангуутаа дуугүй болцгоож болохгүй шүү, тэр Бямбацэ рэн гэдэг чинь хотын дарга болно гээд байсан залуу шив дээ!!!! Дарга болцгоох гээд л гүйцгээж байгаа юм биш биз дээ! Юм хийж бүтээж эх орныхоо төлөө толгой гар хөлөө ажиллуулцгаах нь илүү шүү! АН-ын залуус аа!

0  |  0
иргэн (64.119.20.65) 2019 оны 03 сарын 14

Зөв шүү дээ Ерөнхий сайд гуай хулгайчидтай үтэр түргэн хариуцлага тооцож чадахгүй байна.Их хурлын дарга гуай ажлаа хийхгүй гадаадад юу байгуулаад зугаалаад байгаа юм урд чинь шийдэх олон ажлууд байхад хуучин байдаг шигээ үлгэн салган явж ирснээ санаач

0  |  0
Irgen(202.170.71.39) 2019 оны 03 сарын 14

Mash zuv zaluu humuus iim bh heregtei. Naad 2 chin ugaasa MANAN-n gishuud ali hediin ulsaa hudaldaad ideed uugaad uursduu bayajitsgaasan uls bolson.

0  |  0
Зочин(202.9.45.113) 2019 оны 03 сарын 14

зөв өө залуус аа. урагшаа, бах мэлхий нараасаа салцгаа

0  |  0
Top