ОХУ-ын Ангарск хотноо Буриадын бөө нар тэмээгээр тэнгэрт өргөл барьсан талаар бид мэдээлсэн билээ. Өнгөрсөн сарын 27-нд болсон "Жэн тэнгэри яба” хэмээх тус тахил өргөх ёслолд зориулж, 5 тэмээ нядлан, шатаасныг Эрхүү хотын Прокурорын газар амьтантай зүй бусаар харьцсан хэмээн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Прокурорын газрын дүгнэлт гараагүй байгаа ч ОХУ-ын ХАА-н Мэргэжлийн хяналтын газраас тус ёслолыг үйлдсэн “Вечно синее небо” байгууллагын бөө нарт 3 мянган рублийн торгууль оноожээ. Гэхдээ амьтантай харгис хандсан хэргээр биш мал эмнэлгийн бичиггүй малыг Эрхүү мужийн хилээр давуулсан хэрэгт нь торгууль оноосон байна.
Тус байгууллагын удирдагч, ОХУ-ын Бөө мөргөлийн дэд тэргүүн гэх Артур Цыбиков “Бидэнд бага хэмжээний торгууль оноолоо. Манай байгууллага шатаасан тэмээний яс, сэг үлдэгдлийг цэвэрлэж, ариутгал хийлгэсэн. Дараагийн удаа ёслол хийхдээ урьдчилсан мэдэгдэж, үзлэг шалгалт хийлгээрэй гэж бидэнд анхааруулсан. Цагдаагийн газрын шалгалт дуусаагүй байна. Намайг дэд тэргүүний ажлаас чөлөөлсөн гэх мэдээ гарсан. Худлаа мэдээлэл. Ийм асуудлыг 3 жилд нэг удаа болдог бөө нарын их хурлаар шийдвэрлэдэг. Дараагийн хурал 2021 онд болно” гэжээ.
Мөн тэмээ тахилд өргөдөг байсан эсэх талаар “300 жилийн өмнө манай хонгоодор буриадууд ийм ёслол хийсэн. 16-17-р зуунд манай нутагт казакууд ирж, булаан эзлэхийг оролдсон гэж багш нар минь ярьж байсан. Тэдний хүч хавьгүй илүү байсан тул буриад ард түмэн тэмээ тахилд өргөж, хамгаалалтын ёслол үйлдээд Монголын Хөвсгөл аймаг руу явсан байдаг. Үүний ачаар буриадуудын тоо 30 мянгаас 460 мянга болтлоо өссөн” гэж тайлбарлажээ.
Сэтгэгдэл ( 6 )
яадаг гарууд вэ ийм зүйл бас байдаг аа ёстой мэдэхгүй юм бн манай монголд бол оруулаад модоор юм уу гурил гээд хийгээд болдог санах юм
тэр олон хөөрхий тэмээг нядалж тэнгэр тахина гэдэг ямар харгис үйлдэл бэ,бөөгийн шашин ингэж тэнгэр тахина гэдэгт үнэхээр итгэлгүй,дэндүү балар бүдүүлэг хэрцгий бн,муусайн золигнууд дараачаар бас хиймээр төлөвтэй чриж бн, ямар эргүү гавалууд бэ!
Тахил өргөсөн тэмээ нь хаанахынх юм бол. Арай монголоос авсан юм биш биз дээ. Бурхан минь. Энэ талаар мэдээ ба уу,
за тэр казахууд гэж буруу орчуулга байна даа. Буриадууд яг л манай төвийнхөн шиг зүгээр л казахууд ороод ирэхээр булаалгаж харагдаач, хасгуудыг бол зүгээр зажлахгүй залгина. Энэ орчуулагч хаант оросын коссак буюу казаки цэргүүдийг буруу орчуулж дээ чааваас.
Тэмээний хараал хүрэх байх даа. Ёрын юм хийдэг хүмүүс вэ гэж