Г.Эрдэнэтөгс: УБТЗ санхүүгийн шалгалтаас татгалзсан

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

"Улаанбаатар төмөр зам" /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас төлөвлөгөөт шалгалт хийх гэсэн боловч хамтарсан нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа санхүү хөрөнгөө шалгуулахаас татгалзсан гэж мэдэгдэж байна. Өмнө нь 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллага санхүүгийн байдалд нь шалгалт хийсэн байдаг. Тухайн үед шалгалтаар санхүүгийн багагүй зөрчил илэрсэн гэж МХЕГ-ын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс ярилаа. Тэрбээр энэ удаад ч мөн санхүүгийн баримтуудад эргэлзэж байгаа ажээ. 
 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

 

Санхүүгийн баримтаа нууцлах болсон нь Мэргэжлийн хяналтын байцаагчдад хардах үндэслэл бий болгож байна гэж шалгалтыг ахалж буй албан хаагч хэвлэлийнхнээс нуусангүй. Хоёр улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээнд заагдсан харилцан тохиролцоонд огт халдахгүй. Зөвхөн тус нийгэмлэгт ажиллаж буй 16 мянган албан хаагчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавих ээлжит шалгалт гэж тэд тайлбарлаж байгаа бөгөөд Орос, Монголын албан хаагчид ижилхэн ажил үүргийн хуваарьтай боловч цалингийн хувьд зөрүү ихтэй гэдэг гомдол их ирдгийг онцолсон. 


ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх тухай талууд тохиролцсон байдаг аж. Хэрэв үнэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирсэн гомдолд дурдагдсан зөрчлүүд УБТЗ-д мөрдөгддөг бол хуулийн зөрчилп тооцогдох ба МХЕГ зөрчлийг арилгаж, Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдүүлэх ёстой юм байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.139) 2019 оны 03 сарын 15

гомо мөнхөө ахийн боов нь ажиллладгүй гэж үнэн үү яагаад ийм гажиг үйлдлүүд хийгээд байдгийн гэсэн чинь харин боов нь ажиллагаагүй гэж байна шдэ тэгээд бухимдахдаа хөөрхйи амьтан

0  |  0
Top