“Монгол бүжгийн гайхамшиг” концертын тасалбар дуусчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Үндэсний урлагийн их театрын дэргэдэх Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын “Монгол бүжгийн гайхамшиг” концерт энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд тоглогдохоор болсон.

Энэ жилийн "Монгол бүжгийн гайхамшиг" тоглолтонд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэсэн "Саальчин", "Адуучин", "Монгол бүжгийн цоморлиг" зэрэг бүжгээс гадна зургаан бүжиг дэглээчийн уран бүтээл тоглогдохоор болжээ.

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид  “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг Монголчуудын уламжлалт зан заншил, соёл, сэтгэлгээний хувьд өндөр ач холбогдолтой хэмээн театрын уран бүтээлчид дурьдаж байна. Мөн тоглолтын тасалбар хэдийн дууссан гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top