Монгол түмний үргэлж хүлээлт үүсгэн үздэг уламжлал тогтсон үндэсний урлагийн томоохон хэд хэдэн тоглолт бий. Тэдний нэг бол “Монгол бүжгийн гайхамшиг” концерт юм. Үндэсний урлагийн их театрын дэргэдэх Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын “Монгол бүжгийн гайхамшиг” концерт энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд тоглогдох гэж байна. Энэ тоглолтын талаар Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчидтэй уулзаж, ярилцлаа. “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг Монголчуудын уламжлалт зан заншил, соёл, сэтгэлгээний хувьд өндөр ач холбогдолтой хэмээн театрын уран бүтээлчид дурьдаж байна.
"МОНГОЛ БҮЖГИЙН ГАЙХАМШИГ" АРДЫН БҮЖГИЙН ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ХАРУУЛНА
Үндэсний урлагийн их театрын ерөнхий найруулагч, Гавьяат жүжигчин А.Даваахүү: "Бидний бахархал болсон өвгөн багш Ц.Сэвжидийн уран бүтээлүүд өнөөг хүртэл тоглогддог. Үе үеийн бүжиг дэглээч нар өөрсдийн судалж, шинжилж, бодож, боловсруулсан зан үйл, аж байдлыг харуулсан бүжгүүдээ энэ удаагийн "Монгол бүжгийн гайхамшиг" тоглолтод тавина. Концертод зургаан бүжиг дэглээчийн бүтээл орж байгаа. Ахмад үеийн уран бүтээлчдийн бүтээлээс гадна орчин цагийн тайзны бүжгийн урлаг хэр түвшинд хөгжиж байна вэ гэдгийг тоглолтоос үзэх боломжтой. Ц.Сэвжид багшийн бүжиг малчин айлын ахуйг тайзны хэлбэр рүү оруулж ирснээрээ онцлог. Тэгвэл түүний хүү С.Сүхбаатар багш энэ тайзны бүжгийг бүжгэн жүжгийн хэлбэр рүү шилжүүлснээрээ бас нэг онцлогтой. Манай театрт нийт 10 гаруй бүжгэн жүжиг тоглогддог. Энэ бүгдээс харахад бүжгийн хөгжил ямар түвшинд явж байна, залуу хойч үе ямар онцлогоор аж байдал, зан үйлийг яаж илэрхийлж, үзэгч түмэнд хүргэж байна гэдэг талаас нь бид илүү зорьж, олон бүжиг дэглээчдийн уран бүтээлийг оруулж байгаа. Ардын урлаг гэдэг өөрөө тусгаар тогтнолын маш том баталгаа. Бид залуу хойч үеийн үзэгчдээ бэлтгэх ёстой. Тийм ч учраас залуучууд маань илүү үзэж, сонирхоосой гэж хүсч байна" гэв.
ГАДНЫ УРАН БҮТЭЭЛД ХОШУУРХААСАА ИЛҮҮ ҮНДЭСНИЙХЭЭ УРЛАГИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
Үндэсний урлагийн их театрын ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатар: "Их урлагийн амин сүнсний нэг хэсэг нь яах аргагүй бүжгийн урлаг. Үндэсний аюулгүй байдал, дархлаа юутай холбоотой вэ гэвэл монголчуудын өвөг дээдсээс уламжлал ирсэн үнэт их өв соёл, язгуур урлагтай маш их холбоотой. Бидний энэ урлаг орчин үед ирэхдээ дэлхийн хэмжээнд хөгжсөн байна. Орчин цагт бүжгийн олон төрлүүд байгаа боловч уламжлалт ардын бүжгийг хадгалах, хамгаалах, сэргээх, шинээр бий болгоно гэдэг бол нөр их хөдөлмөр юм. Ард түмний ахуй амьдрал, аж байдлыг зураглан харж, сэтгэн бодож, уран сэтгэмжээр баяжуулсан бүтээл Монголын ард түмэн болоод дэлхий дахинд хүмүүсийн сэтгэлийг баясгаж, сонорыг мялааж байдаг. Бид энэ их хөгжлийн явцад юугаа авч, юугаа гээх вэ гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Гадны уран бүтээлийг дуурайж, хошуурахаасаа илүү үндэснийхээ яруу тансаг ардын бүжгийг түгээн дэлгэрүүлэх нь хамгийн чухал. Тиймээс ч Үндэсний урлагийн их театрын дэргэдэх Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын хамт олон "Монгол бүжгийн гайхамшиг" тоглолтыг зохиож байгаа юм" гэж ярилаа.
ХҮМҮҮСИЙН ҮЙЛ ХӨДЛӨЛ БҮР БҮЖИГ БАЙДАГ
Үндэсний урлагийн их театрын дасгалжуулагч багш, гавьяат жүжигчин Ш.Одонтуяа: "Хүмүүсийн амьдралын өрнөл, өдөр тутмын хөдөлгөөн болгон өөрөө бүжиг. Хийж байгаа алив хөдөлгөөн бүрийг урлаж байгаа нь л бүжгийн хөдөлгөөн болж хувирдаг. Үндэсний урлагийн их театрт би өдгөө 31 дэх жилдээ ажиллаж байна. Үндэс сайтай модонд ургамал их соёолж ургадаг гэдэг шиг ардын бүжгийн үндэс суурь энэ агуу зааланд тавигдсан учир төрөн гарч буй бүтээлүүд нь сайн байхаас ч аргагүй байдаг. Манай чуулгад чанар хангагдаагүй бүтээл гологддог. Яагаад гэвэл урьдны бүжгүүд нь бүгд ард түмэнд хүрчихсэн. Орчинд үе бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байхад бүжгийн урлаг ч гэсэн хувьсан өөрчлөгдөх ёстой. Бүх л цаг үед нэг хөдөлгөөнөө хийгээд түүнийгээ ардын бүжиг гээд байвал үзэгчид уйдна шүү дээ. Тийм ч учраас манай театрын бүжигчид өдөр бүр хөлс хүчээ гаргаж, бэлтгэл хийж, шинийг эрэлхийлж байдаг. "Монгол бүжгийн гайхамшиг" тоглолтоос энэ бүхний үр дүнг үзэх боломжтой" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Ц.СЭВЖИДИЙН НЭРЭМЖИТ БҮЖГИЙН ЧУУЛГА БОЛСНЫ ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч, бүжигчин Х.Хашхүү: "Монголын үндэсний урлагийн их театрын дэргэдэх Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын хамт олон жил бүрийн улирлаар Монголын хамгийн анхны бүжгэн жүжиг “Нарны домог” бүтээлийг үзэгчдэдээ хүргэдэг байсан. “Нарны домог” бүжгэн жүжиг өнгөрсөн жил 30 жилийн ойгоо хийсэн. 30 жилийн ойн тоглолтоор бид Үндэсний урлагийн их театрын дэргэдэх "Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга" гэсэн батламжаа гардан авсан. Өнөөдөр нэг жилийн ой болж байна. Нэг жилийн ойгоо зүгээр өнгөрүүлэхгүй үе, үеийн агуу бүжиг дэглээчдийн уран бүтээлүүдээс бүрдсэн “Монгол бүжгийн гайхамшиг” бүжгийн концертийг хийхээр бүжигчид бэлтгэлээ хийж байна. “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт анх 1984 онд Итали улсад тоглогдсон түүхтэй. Тухайн үедээ ардын бүжгээ гайхуулж чадсан болохоор түүнээс хойш “Монгол бүжгийн гайхамшиг” нэрээрээ тоглогдох болсон" гэв.
Сэтгэгдэл ( 10 )
Энэ драм орж болох болву
Dawaaxvv. Bayarbaatar ntr geed xogshin kobro nar odoo garaachee yu ch chadaxgv bj zaluuchuudaa daraal bug bolool bgaad bxiimaa ichix bulchirxaigvi boltson xogshin atsnuud
Даваахүү найруулагч нэрийн дор залуу бүжигчин баньд нараа оролддогоо болиорой новшийн гомо минь