“Монгол хурандаа” нийгэмлэгээс зохион байгуулж буй “Хурандаа” өдөрлөг 2019 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгт Цагдаа, Дотоодын цэрэг, Хил хамгаалах, Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт 80 гаруй хурандаа оролцлоо.
“Хурандаа” арга хэмжээ нь 2014 оноос хойш жил бүрийн энэ өдөр зохион байгуулагдаж иржээ. Тус өдөрлөгийн үеэр “Монгол хурандаа” номын 9 дэх ботийн нээлт болсон бөгөөд өдөрлөгийн үеэр тус нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үр бүтээлтэй ажиллаж буй хурандаа нарт шагнал, дурсгалын зүйл гардуулсан юм.
Тус нийгэмлэг нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж байгаа болон чөлөөнд гарсан хурандаа цолтнуудыг эгнээндээ нэгтгэн 2005 оны зургадугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж байжээ. “Монгол хурандаа” нийгэмлэг нь хурандаа цолтнуудын эрх ашгийг хамгаалах, аливаа улс төрийн нам, эвсэл холбооноос ангид, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг, сайн дурын эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллага бөгөөд ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлж, ахмад үеийнхээ ажлын дадлага туршлагыг дэлгэрүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулдаг.
Сэтгэгдэл ( 0 )