УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны "А" танхимд үргэлжилж байна. Хуралдаанд бүлгийн гишүүд болон УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож байна.
Хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлах зарим хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн байр сууриа нэгтгэж байгаа юм.
Тухайлбал, энэ долоо хоногт хэлэлцэх Татварын багц хуулийн төсөлд бүлэг нэгдмэл байр сууринд хүрэхээр хуралдаж байгаа юм. Одоогоор бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны дараа олон нийтэд мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )