Олон улсын гэрээ конвенц, хоёр улсын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 10 аймагт дулааны станц барих ажлыг Солонгосын Экзим банкны дэмжлэгтэйгээр барьж гүйцэтгэхээр тусгагдсан билээ. Эдгээр 10 аймагт Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий зэрэг аймгууд багтаж орон нутгийн тус тусын онцлогт тохирсон зураглал, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ зэрэг ажлуудыг эхний байдлаар гаргуулж байна.
Өчигдөр /2019.03.19/ Баянхонгор аймагт баригдах дулааны станцын ТЭЗҮ, зураг төсвийг эхний байдлаар боловсруулсан төслийн багийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж орон нутгийн удирдлагууд холбогдох мэргэжилтнүүдтэй санал солилцож, иргэдтэй уулзан тодорхой судалгаа авахаар ажиллаж байна.
Баянхонгор аймгийн хувьд дулааны станц барих төслийн багтай бүхий л талаар хамтарч ажиллаж байгаа аж. Солонгосын талаас ирүүлсэн эхний зураглал нь хотын төв магистрал шугамыг хоёр урсгалтай замын дагуу төлөвлөсөн байна. Энэ нь зам талбай, ногоон байгууламж ихээр эвдэхийн зэрэгцээ дулаан дамжуулах төвийн 16 барилгыг дэвсгэр зурган дээр төлөвлөн явуулсан хэдий ч найм нь орж бусад нь хасагдаж батлагдсан зэрэг учир дутагдалтай зураглал гэж орон нутгийн талаас үзэж төв магистрал шугамын трансыг өөрчлөх саналыг эрчим хүчний яам болон төслийн гүйцэтгэгч талд тавилаа.
Тус төслийн нийт төсөвт өртөг нь 150,000,000 ам доллар бол Баянхонгор аймагт 16,000,000 ам долларын төсөв батлагдсан юм байна. Үүндээ дулааны станцын барилга, найман ширхэг дулаан дамжуутөвийн барилга, 5683 метр шугамын ажлыг хийх юм байна.
Харин Монгол улсын талаас хариуцах ажил нь дулаан дамжуулах төвөөс айл өрх, албан байгууллага, нэгж рүү салбарласан 16,000 метр шугамыг шинэчлэх ажил болоод байгаа юм. Аймгийн зүгээс Орон нутгийг хөгжүүлэх сангийн 100,000,000 төгрөгийн төсвийн хүрээнд зураг төсвийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерийг зарлахаар зэхээд байна. Тус ажлын зураг төсөв хийгдэж дууссанаар 2020-2021 онд ЭХЯ-ны хөрөнгө оруулалтаар Баянхонгор хотын инженерийн шугам сүлжээг 100 хувь шинэчилнэ.
Сэтгэгдэл ( 2 )
ГАРЧГИЙГ ЗАССАН БАЙХ ТУЛ СЭТГЭГДЭЛ УСТГАЖ ӨГНӨ ҮҮ
ЯМАР САЙХАН ХЯМДХАН ЮМ БЭ? ХУВЬДАА НЭГИЙГ БАРИУЛЪЯА