Буриадын багш нар сайн цалингийн төлөө Монголыг зорьдог

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

ОХУ-ын Буриад Улсын багш нар олноороо өндөр цалин, хөдөлмөрийн сайн нөхцөл, харилцааны төлөө Монгол Улсыг зорьдог гэж “Номер один” сонинд мэдээлжээ.

 

Монгол Улсад дуудлага сайтай, зөв, цэгцтэй ярьдаг сурган хүмүүжүүлэгч нар өндрөөр үнэлэгддэг гэж тус сонин онцолжээ. Бага анги, уран зохиол, математикийн багшийн эрэлт их байдаг. Хичээл орос хэлээр явдаг тул монгол хэл заавал мэдэх шаардлагагүй. Монгол Улсад зарим хүүхдүүд гурван наснаасаа эхлэн гадаад хэл сурч байна. Орос хэлийг сонирхон судлах байдал хуучин ЗХУ-ын үед ихээр дэлгэрч, сүүлд англи, солонгос, хятад, япон зэрэг бусад хэл түрж орж ирсэн. Харин орос хэл сурах сонирхол 2000-д оны үед Намбарын Энхбаяр төрийн эрхэнд гарч ирэхэд дахин сэргэж, орос сургалттай хувийн цэцэрлэг, сургууль олон тоогоор байгуулагджээ.

 

Монголын цэцэрлэгт багшилж буй Оросын иргэн сард хоёр сая төгрөг буюу 70 гаруй мянган рублийн цалин авдаг бол, сургуулийн багш дөрвөн сая төгрөг буюу 140 гаруй мянган рубль авдаг байна. Албан ёсны мэдээллээс үзвэл, Буриад Улсад багшийн сарын цалин дунджаар 30 орчим мянган рубль байдаг.

 

“Номер один” сонинд онцолсноор, Монгол Улсад багшийг “дахин шүтэх” үзэл бий. Эцэг эхчүүдийн дунд ч тэр, хүүхдүүдийн дунд ч тэр энэ мэргэжлийг асар их нэр хүндтэйд тооцогддог байна. Монгол Улсад ажиллахын сөрөг тал нь экологийн муу орчин, замын түгжрэл, хэлний бэрхшээл.

 

Монголд ажиллаж байсан багш нар Оросод буцаж ирээд боловсролын системд дахин ажиллахыг хүсдэггүй байна. Тэд ажил олгогчдод илүү их шаардлага тавьж, хүнд сурталтай ажлын арга барилыг үгүйсгэдэг байна. Тэдний ихэнх нь Монгол руу буцдаг гэнэ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(103.26.195.50) 2019 оны 03 сарын 19

Guilgachin irgedtei Putiny Oros..

0  |  2
Top