АРХАНГАЙ: Сургуулийн ойр байрлах үйлчилгээний газарт хяналт тавив

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

“Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд Архангай аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг ТББ, 3-р сургуулийн сургалтын албатай хамтран сургуулийн ойр байрлах хүнсний дэлгүүр, цайны газар, PC тоглоомын газруудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлээ. Шалгалтаар хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн юм.

Мөн Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн сурагчид болон эцэг эх, багш нарын төлөөлөлд “Ухаалаг хэрэглээ”, “Цахим хэрэглээний хор уршиг”, “Эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн”, "Хүүхдийг үл хайхрах хүчирхийллийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх нь" зэрэг сэдвийн хүрээнд сургалт мэдээлэл зохион байгууллаа. Сургалтад 200 гаруй сурагч, эцэг эхчүүд хамрагдав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top