"Орхоны хөндийд аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги 2020" бодлогын баримт бичгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумдын аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд багтсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүдэд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулахдаа анхаарах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, чадавхжуулах сургалтыг төв Номын сангийн сургалтын зааланд зохион байгуулж байна.
Сургалтаар орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, эвент арга хэмжээг зохиоход анхаарах зүйлс, орон нутгийн аялал жуулчлалын нөөцүүдийг хэрхэн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, сурталчилгаа, маркетингийг хэрхэн оновчтой хийх, тур компаниудтай хэрхэн хамтарч ажиллах зэрэг сэдвүүдээр мэдээлэл солилцож, туршлагаасаа хуваалцсан юм.
Сэтгэгдэл ( 0 )