ЗГХЭГ-ын дарга Архангайн удирдлагуудтай цахим хурал хийлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

Монгол Улсын Засгийн газраас аймаг, нийслэлийн удирдлагуудад цаг үеийн асуудлаар мэдээлэл, чиглэл өгөх, санал солилцох зорилгоор өнөөдөр /2019.03.21/ цахим хурлыг хийлээ. Цахим хурлаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд орон нутагт анхаарах асуудлуудын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгч, тодорхой чиглэлээр үүрэг өглөө.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалт, мал төллөлт, хаваржилтын бэлтгэл ажил, анхаарах асуудлуудын талаар, ОБЕГ-аас ой хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, малчдыг хүүхдээ малд явуулахгүй байх талаар зөвлөмж хүргүүлж ажиллахыг чиглэл болгосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top