АРХАНГАЙ: “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд эмнэлэг засварлана

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд “-Ааймгийн нэгдсэн эмнэлгийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Нэгдсэн эмнэлэг нь 1970-аад оноос хойш их засварт ороогүй бөгөөд "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд 76,967 ам.доллор буюу 197,3 сая төгрөгөөр иж бүрэн засварт орохоор боллоо. Засвар энэ ондоо дуусна.

Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-өөс Архангай аймаг эрүүл мэндийн салбартаа ийнхүү хоёр дахь удаагаа буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтыг авч байна. Харин боловсролын салбарт өнгөрсөн жил Тариат сумын ЕБС-ийн хүүхдийн 3 давхар дотуур байрны засварыг 200 гаруй сая төгрөгөөр бүрэн зассан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top