Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн дүү, "Болд" группийн ерөнхийлөгч Х.Болдбаатарын галерейд гуравдугаар сарын 19-ний өдөр нэгжлэг хийж, үнэ бүхий уран зургуудыг нь хураан авсан байдаг.
Энэ талаар Х.Болдбаатар өнөөдөр /2019.03.22/ тайлбар хийлээ. Тэрбээр “Намайг Х.Болдбаатар гэдэг. Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн. Монголын уран бүтээлчдийн бүтээлийг цуглуулах, гадаадад сурталчлах, таниулах ажил хийдэг. Хуучнаар "Ардын эрх" сонины байранд байрлах архивт үзлэг хийх гэсэн юм аа гэж Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу хүн ярьсан. Надад хэлэхдээ “Их тэнгэр” цогцолбороос алдагдсан 20 гаруй уран зураг байгаа гэсэн. Ингэхдээ зураач нарын нэрс болон хэмжээг хэлсэн. Ямар нэг фото зураг харуулаагүй. Ингээд манай архивт үзлэг хийж, арван зургийг алга болсон зурагтай ойролцоо байна гээд шинжилгээ хийхээр авч явсан. Энэ зургууд Их тэнгэрээс алдагдсан үгүйг би мэдэхгүй. Үзлэг хийсэн хүмүүс бол зураг мэдэхгүй, дан мэргэжлийн бус хүмүүс буюу цагдаагийнхан байсан. Би тухайн үед тайлбаруудыг өгсөн. Залуу зураг болон хуучны зургуудын ялгааг хэлж өгсөн. Алдагдсан зурагнуудтай адил байх магадлал байгаа. Яагаад гэвэл зураач нар нэг зургаа гурав дөрвөн янзаар зурах нь элбэг байдаг” гэлээ.
Сэтгэгдэл ( 12 )
муу хулгайч, энэ хулгайчаас битгий мод аваарай новш
уран зургын мэдлэг ч яахав ээ..Xарин цагдаа нар англи хэл бол тавиад туусан шүү..Дээр цагдаагийн хэлтэс дээр байхад 2 герман бусдад дээрэмдүүлсэн гээд дагуулж ирсэн цагдаа ни -За би явлаа шүү..хэл мэдэхгүй шүү гээд л зугтах гээд..бусад цагдаа нар -англи хэл мэддэг хүн байн уу гээд л үүгээр түүгээр гүйлдээд ...
Шалгадаг газар нь шалгаад тогтооноо Болдоо
их тэнгэрийн үзэсгэлэнгийн зургууд хаашаа орсонг сайн шалгах хэрэгтэй дээ арай гадагш гаргасан юм биш биз дээ
Ulsiin umchiig uuriin bolgochood yun tailbar. Huuliin hariuzlaga toozoh yostoi.
Таныг зургийн бизнес хийдгийг сонирхоогүй. Цагдаа зургийн мэдлэгтэй байх албагүй.
ХУЛГАЙ ХИЙСНЭЭ ХҮЛЭЭДЭГ ХУЛГАЙЧ ГЭЖ БАЙДГҮЙ ЮМАА БОЛДОО!!!!! ЧИ БОЛ ЗҮГЭЭР Л ДАВАРСАН БУУНЫ НОХОЙ!!! ХҮЗҮҮГҮЙН БУУНЫ ноход бүгд ийм новшнууд байгаа!! ЯВЖ ЖАНГАА ИДЭХ ЦАГ ЧИНЪ БОЛЖЭЭ!!!
Бас нэг гөлийсөн хулгайч байна.
Huzaa chi, chamd bas elenzgii chin medleg bdiin hulgaichin hulgailsan yumiig nuuj manaj l bsan yum bj,
МОНГОЛЧУУД САЙХАН АМЬДАРЧ БАЙНА АА.ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ГЭХЭД Л НАРАА, САГСАА, ГУТАЛ ТОСОЛДОГ ГЭХ МЭТ ЯРИХ ЮМТАЙ Л БАЙНА.