Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН ялалт байгуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 24

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын 10, 19 дүгээр тойргийн дахин сонгуулийн санал хураалт өчигдөр 07.00 цагт эхэлж, 22.00 цаг хүртэл үргэлжилсэн.

Санал хураалтын дүнгээр 10 дугаар хорооны сонгуульд МАН 55.2 хувь, Консерватив нам 0.72, БНН 0.91, Ногоон нам 0.76, бие даагч Н.Алтантуяа 37.4, бие даагч Г.Жаргал 4.31 хувийн  санал тус тус авсан байна. Харин 19 дүгээр хорооны сонгуулийн дүнгээр МАН 55.2, Консерватив нам 0.35, БНН 0.64, Ногоон нам 1.21, бие даагч Н.Уламбаяр 11.25, бие даагч Т.Туул 35.94 хувийн саналыг тус тус авчээ. Сонгуулийн дээрх дүнгээр МАН-аас нэр дэвшсэн төлөөлөгчид 10, 19 дүгээр тойргийн дахин сонгуульд ялалт байгуулжээ.

Ажлын тав хоногт баталгаажин төлөөлөгчид ажилдаа орох юм байна. Сонирхуулахад, тус сонгуульд АН дотоод зөрчлөөсөө болон намын нэрийн өмнөөс нэр дэвшигчээ тодруулж чадаагүй тул бие даагчид гарган өрсөлдүүлсэн юм.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөв(202.55.188.44) 2019 оны 03 сарын 25

Зөв, зөв.

0  |  0
зочин(122.201.22.22) 2019 оны 03 сарын 24

Эрдэнэ ,энэ ,АН-ыг ,авч ,явж ,чадахгүйгээ ,харуулж ,байна даа. Олон түмний дүгнэлт ,багадахгүй.

0  |  0
Top