АН-аас дөрөвдүгээр сарын 5-нд жагсаал зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

УИХ-ын 2019 оны хаврын чуулганы нээлт дөрөвдүгээр сарын 5-нд болох билээ. Хаврын чуулганы нээлтийг тохиолдуулан Ардчилсан нам /АН/-аас Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ.

АН-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэх асуудал болон 2016 оны МАН-ын амлалтыг сануулахаар жагсах аж.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрх баригчид 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ өгч байсан амлалтуудаа биелүүлээгүй зөвхөн эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр ирснийг АН-аас шүүмжилж ийнхүү жагсахаар болжээ. Түүнчлэн эрх баригчид ЖДҮХС-аас ижил дүнтэй зээл авсан нь зохион байгуулалттай гэж үзэж байгаа учраас хариуцлага тооцохыг дахин сануулах юм байна.

Ардчилсан намын зүгээс ШХАБ-д элсэх асуудлыг эсэргүүцсээр ирсэн бөгөөд сүүлийн үед нэр бүхий улстөрчид болон Засгийн газар, УИХ-ын гишүүд ШХАБ-д элсэх асуудлыг дэмжих болсныг шүүмжлээд ШХАБ-д элсэх асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч жагсаалын үеэр илэрхийлэх юм байна.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SONDOR(203.91.115.38) 2019 оны 03 сарын 26

AISAN HUN ADUU TUUNA ICHSEN HUN HUN ALNA GEDEG UG SANAAND ORLOO

0  |  0
Сх(66.181.161.107) 2019 оны 03 сарын 26

За ёстой бага тэнэгтээхэй. Та нар 2020 онд бүр шороотой хутгалдана аа. МИЕЭ Г үнгахад оролцохгүй. Шударага ёсны төлөө тэмцээгүй байж хол цаашаа далдар

0  |  0
Э(202.126.89.37) 2019 оны 03 сарын 26

Дэмиирээд бай та нарыг дагаж жагсах юм уу ккк.Битгий солиор

0  |  0
Zochin (31.35.91.181) 2019 оны 03 сарын 25

Huts ta nariig dagaj jagsana gej bhgui Batzandan bold nariig bol dagaad jagsana sail

0  |  0
зочин(103.57.94.44) 2019 оны 03 сарын 29

зөв шүү. ёстой зөв асуудлаар жагсах юм байна

0  |  1
zoshin (202.179.24.82) 2019 оны 03 сарын 25

buleggui teneguud gudamjind garshee hoorhi ed nart heden togrog ogvol heden ouytanl oldoh baihdaa ternees hen oshdogin

0  |  0
зочин(64.119.16.150) 2019 оны 03 сарын 25

АНынхан эрдэнэт үйлдвэрийн 49%ын дээрэм хийсэн луйварчид Оюу толгойн гэрээг ард түмэнд ашиггүй болгон хахууль авсан баярцогт,сайханбалаг нараа шалгуулахыг уриалан жагсаач түүний дараа л өөрчлөгдөхнүү гэж хараж та нарт хууртая

0  |  0
Иргэн(66.181.178.42) 2019 оны 03 сарын 25

Та нарын сэтгэл зовоосон асуудал ЖДҮ- ээс өөр алга уу. Ядаж өмхийрч ялзарсан хууль, шүүхийн тогтолцоо чинь энэ хэвээрээ байж л байг үү. АН ийм л нам, Хэзээ ч өөрчлөгдөх.найдваргүй болжээ.

0  |  0
Amar(202.179.24.188) 2019 оны 03 сарын 25

Анус намынхан анусдахаа больж шинэчлэлээ эхлүүл.Хүний толгой дээрх өвсийг ярьснаас өөрсдийн толгой дээр байгаа бухалыг олж хар.

0  |  0
zzz(202.131.242.254) 2019 оны 03 сарын 29

Sain bna. Mash zow. demjij bna

0  |  1
Top