“Стив Жобс” нэг хүний жүжиг Монголд анх удаа тоглогдоно

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Дэлхийн анхны их наяд долларын компанийг үүсгэн байгуулагч, шилдэг энтрепренёр Стив жобсын хувь хүний онцлог, зан төрхийг таниулах зорилготой  “Стив Жобс” оюун санааны монодрам буюу нэг хүний жүжгийн нээлтийн тоглолт Дуурийн театрын тайзнаа дөрөвдүгээр сарын 1,2-нд тоглогдохоор болжээ.

Стив Жобс нь 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Apple” компаниа байгуулсан. Мөн энэ өдөр нь дэлхий даяар хүмүүс бие биедээ ном өгдөг, бэлэглэдэг өдөр тул тус зохиолч жүжиг хүрэлцэн ирж үзсэн хүмүүст жүжгийн зохиолоо ном болгон бэлэглэх юм байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийд Стив Жобсын тухай хоёр уран сайхны кино, нэг баримтат кино байдаг. Жүжиг тоглогдсон мэдээлэл байхгүй байгаагаас үзэж Стив Жобсын амьдралаас сэдэвлэсэн монодрамыг Монголд төдийгүй Дэлхийд анх удаагаа тавигдаж буй жүжиг хэмээн тодотгожээ.

Сонирхуулахад, жүжгийн найруулагч болон гол дүрийг нууцалж байгаагаас гадна “Стив Жобс”  нэг хүний жүжгийн зохиолыг бичсэн зохиолчийг "Чоно" багш гэж дууддаг гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top