АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Эрх чөлөөний медалиар “Apple” корпорацын үүсгэн байгуулагч агсан Стив Жобсыг нэхэн шагнажээ.
Эрх чөлөөний медаль нь АНУ-д иргэдэд олгодог дээд шагнал бөгөөд буяны үйлс, шинжлэх ухаан, улс төр, урлаг болон бусад салбарт онцгой амжилт гаргасан хүмүүст хүртээдэг байна.
Тус шагналыг Холливудын жүжигчин Дензел Вашингтон, сенатор агсан Жон Маккейн, Техасын их сургуулийн ерөнхийлөгч асан Жульета Гарсиа зэрэг 17 хүнд хүртжээ. Шагнал гардуулах ёслол энэ сарын 7-нд Цагаан ордонд болох аж.
Сэтгэгдэл ( 0 )