Гишүүд бичлэг үзэхээр А танхимд цуглав

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаж, гишүүд С.Зоригийн хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзэхээр А танхим руу орлоо. 

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр /2019.03.27/ хаах учир цаг хэмнэх үүднээс ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа буюу эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх хооронд С.Зоригийн хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүдэд үзүүлэхээр тогтсон юм. 
 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 


Гишүүд бичлэг үзсэний дараа Хууль зүйн байнгын хороо хуралдана. Дараа нь чуулганы хуралдааныг үргэлжлүүлэх ба хэлэлцэх асуудлаа дуусган, өнөөдөртөө багтаан Ээлжит бус чуулганыг хаахаар товлоод байна. 
 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top