БНХАУ-ын удирдагч Шин Жинпиний торгоны шинэ замаар Европын холбооны улсуудаар хийх айлчлал энэ сарын 24-нд Итали улсаас эхэлсэн билээ.
Түүнийг Монакод жонон Алберьт гэргийн хамт хүлээн авч оройн зоог барьжээ. Монако хотын 38,000 оршин суугчдыг өглөөний 10 цагаас 16 цаг 30 минутын хооронд цонхоо нээхийг хориглож, автозамын хөдөлгөөнийг бүрэн хаасан байна. Нүсэр хүлээн авалтын дараа буюу 17 цаг 30 минутад Ши Жинпин Франц уруу хөдөлж, ерөнхийлөгч Эммануэль Макрон Найс хотын захын тосгонд хүлээн авч уулзжээ.
Ши Жинпин Францад хийж байгаа айлчлалын үеэрээ хоёр улсын хооронд Airbus, A-320 болон A-350 онгоц 300 ширхэгийг худалдан авахаар 30 миллиард еврогийн гэрээнд гарын үсэг зурсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Mongolchyyd yu bodoj bna!ene hyatad ynenhyy tom garch bna syy!!!!bidnii ylas toriin zabhral ene hyreed zogsoh boltygai!ylas oron gedeg iim l bodlogotoi baidag bna!