Game of Thrones, Crazy Rich Asians киноны уран бүтээлчид Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

“Хануй филм” НСТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг зохион байгуулахаар болсон. Наадмын хүрээнд нийт 16 уран бүтээлч ирэхээр болоод байгаа юм. Анхдугаар наадмын хүрээнд кино зохиолч, найруулагч, зураглаач, жүжигчин, кино урлагийн эрхзүйн мэргэжилтэн зэрэг холливудын олон уран бүтээлч, кино урлагийн төлөөлөгчид ирэхээр болжээ.

Зочдоос онцгойлон дурдвал,

 

  •  "Мулан" /Mulan/, "Галзуу баян азиуд" /Grazy Rich Asians/, "Нарниа" /Narnia/ зэрэг олон киноны продьюсерээр ажиллаж байсан Тим Коддингтон,


  • "Хаадын тоглоом" /Game of Thrones/, "Дайчин" /Warrior/, "Марко Поло" /Marco Polo/ зэрэг киноны найруулагчаар ажилласан Дэвид Петрарка,


  • "Апокалипто" /Apocalypto/, "Салхинд туугдагсад" /Wind Walkers/, "Хоосрол" /Attrition/ зэрэг кинонуудад дүр бүтээсэн жүжигчин Rudy Youngblood нар Монголд ирэхээр болжээ.

Кино бүтээхтэй холбоотой олон чиглэлээс Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нь кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, чухал ач холбогдол бүхий арга хэмжээ юм. “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам ирэх тавдугаар сарын 1-7-ны хооронд Улаанбаатар хотноо 7 хоног үргэлжилнэ..

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top