Нийтийн тээвэрт олгодог цагийн тарифийг 15247 төгрөг хүртэл нэмэгдүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

НИТХ-ын өнөөдрийн /2019.03.28/ 23 дугаар ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж байна. Нэгдүгээрт, Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах тухай, хоёрдугаарт НИТХ-ын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, гуравдугаарт 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах тухай НИТХ-ын тогтоолын төсөлд, нийтийн тээвэрт үйлчилж байгаа тээврийн цагийн тарифт өөрчлөлт оруулахаар тусгасан байна. НИТХ-ын 2015 оны 6/22 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-д зааснаар угсраа автобусанд 39731 төгрөг, том оврын автобусанд 32933, Троллейбусанд 24425, дунд багтаамжийн автобусанд 33377 төгрөг улсаас олгодог байна. Энэ мөнгө  автобус эрхлэгч компаниудад ашиггүй тусч байгаа гэж үзжээ.

Шатахууны үнэ нэмэгдсэн, валютын ханшийн өсөлт, нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт, нийтийн тээврийн үйлчилгээний хяналт сул зэргээс үүдэн тарифыг нэмэх шаардлагатай гэж үзсэн буй ажээ.

Иймд нэг цагийн тарифыг угсраа автобусанд 54978 төгрөг, том оврын автобусанд 37789, Троллейбусанд 32468, дунд багтаамжийн автобусанд 34259 төгрөг байхаар нэмэгдүүлэхээр тусгажээ. Угсраа автобусанд олгодог нэг цагийн тариф нь 15247 төгрөгөөр нэмэгдэх бол, троллейбусанд олгодог цагийн тарифийг 8.043 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна.

Нийслэлийн АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс энэ өөрчлөлтийг үндэслэлгүй шийдвэр гэж үзэж буй юм. Хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журмын төслийг хэлэлцэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top