АН-ын залуус С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцохыг УРИАЛАВ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Ардчилсан намын нийт гишүүддээ хандан 2019.04.04-нд болох АН-ын Онц Их хурлаар намын удирдлагуудад үүрэлсэн “МАНАН-Мафи”-ийн хамгаалагч С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож, Арчилсан намдаа “шударга ёс” тогтоож, бүлэглэлээс намаа цэвэрлэхийг АН-ын залуу гишүүд уриаллаа.

“Нам дамнасан “МАНАН-Мафи” өнгөрсөн жилүүдэд Монголын ард түмний баялгийг 30 гэр бүлийн гарт төвлөрүүлээд зогсохгүй, шүүх, прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагад төлөөний хүнээ томилж, бүхий л хууль бус, бусармаг үйлдлүүдийг хийдэг “Шударга бусын хонгил”-ыг бий болгосон нь ил тод боллоо.

С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нь шүүх, прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагыг эзэлсэн “МАНАН-Мафи”-ийн гар хөлийг огцруулж, шударга тогтолцоо бий болгох санаачлагыг улайран эсэргүүцэж, УИХ-ын хуралдааныг гацаах оролдлого хийсэн. Үүгээр ч зогсохгүй харанхуй шөнөөр АН-ын Онц Их хурлыг зарлаж, бүлэглэлийнхээ эрх ашгийг хамгаалах явцуу үйлдэлдээ АН-ын нэрийг ашиглах санаархал гаргалаа.

Тиймээс АН-ын Онц Их хурал авлигачдыг хамгаалах гэж биш, АН-аа аврах гэж хуралдах ёстой” хэмээн АН-ын залуучууд хэлж байсан юм. Тэд 2019.04.04-нд болох Онц Их хуралдаа намын гишүүдийг идэвхитэй оролцож, “МАНАН-Мафи”-ийн хамсаатан болох С.Эрдэнэ, Д.Эрдэнбат нарт нэн даруй хариуцлага тооцож, мафийн гараас намаа цэвэрлэж авахыг уриулж байлаа.


 

АН АВЛИГАЧДААСАА САЛАХ ЦАГ БОЛСОН

АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв: АН-ын удирдлагад байгаа С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар 60 тэрбумын хэргийг байнга хамгаалж, оролцож явсан тухай бид өмнө нь тодорхой баримтууд дэлгэж байсан. Сүүлийн өдрүүдэд нийгэмд шударга ёсны төлөөх тэмцэл явагдаж байгаа. Хууль, шүүхийн байгууллагууд улстөрчдийн заавраар хөдөлдөг нь ил болсон. Прокурор, шүүхийн байгууллагад шургуулсан цөөн хэдэн хүнээрээ дамжуулж “Шударга бусын хонгил”-ыг эд нар байгуулсан. Энэ хонгилоор жирийн иргэдийг хэлмэгдүүлдэг, эрүүдэн шүүдэг нь ил болсон. Ингээд хууль, шүүхийн байгууллагын бохирдсон удирдлагад хариуцлага тооцъё гэхээр АН-ын удирдлагууд өмөөрч байна. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын удирдлагууд эсэргүүцэл илэрхийлж, яаран сандран намын Онц Их хурлыг зарлаж байна.

Тэд АН-ын нэрийг барьж хулгай луйвраа өмөөрөх гэж байгаа бол эндүүрэл. Гэмт хүн гэлбэлздэг. Хуулийнхныг цэвэрлэе гэхээр АН-ын удирдлагууд сандарч байгаа нь мафижсан тогтолцооны нэг хэсэг болсон нь нотлогдож байгаа юм. Тиймээс Онц Их хурлаар АН-ын удирдлагуудад хариуцлага тооцож, авлигачдаасаа салах цаг болсон. АН шударга ёсны эргэлт хийх цаг болсон.


 

АН-ЫН ЖИРИЙН ГИШҮҮД НАМЫНХАА НЭРИЙГ ХЭЛЭХЭЭС ИЧИЖ БАЙГАА

Архангай аймгийн АН-ын дэд дарга Г.Эрдэмхишиг: Өнөөдөр АН-ын нэр хүнд түүхэнд байхгүй унаад байна. Дээр нь манай намын удирдлага С.Эрдэнэ хамгийн муу улстөрчийн жагсаалтыг тэргүүлж байна. Уг нь бид хамгийн сайн үйл ажиллагаатай сөрөг хүчин байх ёстой. Улс төрийн нам олон нийтийн сонирхлыг төрийн бодлого болон хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Гэвч явцуу эрх ашгийнхаа төлөө АН-ын нэр хүндийг ашиглаж байгаас шалтгаалж намын нэр хүнд унаж байна.

С.Эрдэнэ анх гарч ирэхдээ гишүүнд төвтэй, бодлогод суурилсан нам байна гэсэн. Өнөөдөр эсрэгээрээ ажиллаж байна. АН-ын эгэл жирийн гишүүдийг татвар нэрийдлээр ялгаварлан гадуурхаж байна.

С.Эрдэнэ дарга 2016 онд 180 мянган гишүүнээс сонгогдсон гэдэг. Өнөөдөр 18 мянган гишүүн ч дэмжихгүй. АН-ын жирийн гишүүд намынхаа нэрийг хэлэхээс ичиж байгаа. Энэ бол удирдлагатай холбоотой. Тэгэхээр 2019.04.04-нд АН-ын гишүүдийн зүгээс удирдлагууддаа хариуцлага тооцох болно.


 

“НЭГДЭЦГЭЭЕ, СЭРЦГЭЭЕ, АРДЧИЛЛАА ХАМГААЛЦГААЯ”

АЗХ-ны Хяналтын зөвлөлийн дарга Э.Төмөрбаатар: Нийгэмд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор АЗХ-ны зарим төлөөлөл “МАНАН-Мафи”-ийг, 60 тэрбумыг улаан нүүрээрээ хамгаалж байгаа. Гэвч энэ бол АЗХ-ны 90 мянган гишүүний байр суурь биш. Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарын туслах байсан хэсэг залуус л байгаа юм. Үндэсний хэмжээний 90 мянган гишүүнтэй холбоог тэр хүмүүс төлөөлөх нь ёс зүйгүй хэрэг. АН-ын залуус “60 тэрбумыг, “Эрдэнэт”-ийн 49 хувийг гэмт хэрэг” гэсэн зарчимтай байгаа шүү.

АН-ынхнаа болон Монголынхоо залуучуудад хандан “Нэгдэцгээе, сэрцгээе, ардчиллаа хамгаалцгаая” гэж уриалмаар байна.


 

С.ЭРДЭНЭ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДЭЭ ЦУГЛУУЛААД ХҮССЭН ШИЙДВЭРЭЭ ГАРГАДАГ

АЗХ-ны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр: Бид өмнө нь мэдэгдэл хийж, уриалга гаргахад АН-ын олон мянган гишүүд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр яаран сандран зарласан Онц Их хурлыг нээлттэйгээр, нийт гишүүдийг хамруулаасай гэж хүсч байна. Хулгай луйврыг хаацайлж, явцуу эрх ашгийн төлөө ажилладаг удирдлагуудаас АН-ын жирийн гишүүд салахыг хүсч байгаа.

С.Эрдэнэ хурал хийхээрээ өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг цуглуулаад хүссэн шийдвэрээ гаргадаг. Улмаар намын нэрийг барьж хулгай луйвраа хамгаалдаг. Тиймээс АН-ын жирийн шударга гишүүд 2019.04.04-нд болох Онц Их хуралдаа идэвхитэй оролцож, АН-д шударга ёсыг тогтоохыг уриалъя.

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.12.7) 2019 оны 04 сарын 22

Энэ 2 луйварчингаа үтэр түргэн сал. Нийт гишүүдээс санал асуулга авч, ээлжит бус их хурлаа хий. Эрдэнэгүй сонгуульд оръё!

1  |  0
зочин(64.119.24.121) 2019 оны 04 сарын 06

тооцоогүй байгаамуу

0  |  0
сэтгэгдэл (66.181.189.239) 2019 оны 04 сарын 06

ардчилсан нам луйврын нам болчихож щалуучууд нам гэхээсээ оор ажил хийвэл зугээрсэн

0  |  0
Зочин(103.212.116.214) 2019 оны 04 сарын 06

Зовхон хоох биш хариуцлага хулээлгэж идсэн уусныг хурааж аваад улсдаа нэмэрлэж нэрээ олж ав.ялыг нь биеэр эдлуул тэнэсэнгуйгээр...

1  |  0
Hen(122.201.31.129) 2019 оны 04 сарын 22

Энэ сайхан залуус чинь улс эх орныг шалд нь буулгасан гаруудын хүүхдүүд байна. Одоо улсын мөнгөөр хөлжсөн нүүрээ хийх газаргүй болсон хулгайчууд хүүхдүүдийнхээ араас бас хорон санаагаа хэрэгжүүлэх юм байхдаа. Гончигдоржийн хүү байна. Татвар төлөгчдийн мөнгөөр эрхэлж өссөн бацаанууд одоо бас дутлаа юу. Май шүү

2  |  1
Оюун(59.153.113.145) 2019 оны 04 сарын 16

Зөв. Энэ сайхан залуучуудад эрх мэдлийг нь өг!!!

1  |  0
Ган рий(59.153.112.217) 2019 оны 04 сарын 03

Улсын их хурлын гишүүн .хутган үймүүлэгч,мэдэмхийрэн чалчигч Батзандан АН,түүний гишүүдээс уучлалт гуйх ёстрй.УИХ-н ээлжит бус чуулганы ерөнхийлөгчил эрх олгосон гурван хуулийг МАН-нхан улаан шугамаар батлахын өмнө гаэцхан Батзандан үг хэлсэн бөгөөд АН - н гишүүдийн 80 ,МаАН -н гишүүдийн 50 хувь Манан-Маф-ын гишүүд болсон гэж хэлсэн намуудын мянган мянган жирийн нишүүдийг доромжилсон хэрэг тул уучлалт гуйх ёстры

0  |  0
Зочин(103.212.118.229) 2019 оны 04 сарын 03

Яг зөв луйварчин хулгайч Эрдэнэ.Эрдэнэбат нараас салж шоронд нь явуулж цэвэрлэх хэрэгтэй өшөө олон улс бий

0  |  0
Зочин(112.72.12.8) 2019 оны 04 сарын 16

Энд байгаа залуучууд төрөөс төрсөн баячуудын хүүхдүүд байна даа. Улсаа идэх дараагийн ээлж.

1  |  1
Цолмон(64.119.22.14) 2019 оны 04 сарын 16

Намын нэр барисан нам гутаасан нөхдөөс салах цаг нь болсон

2  |  0
Дорноговь Б цолмон(64.119.22.14) 2019 оны 04 сарын 16

Зөв зүйтэй намаа цэвэрлье эрдэнэ даргатай гэхээр л намаасаа гармаар санагдах юм

1  |  0
4909(202.126.89.80) 2019 оны 04 сарын 02

Эхний ээлжинд Эрдэнэ,Эрдэнэбат, болон Туваан мэтийн сэжгийн бузаруудыг зайлуулж байж нам цэвэрлэх ажил эхэлнэ.Чадахгүй бол АН тарна..

0  |  0
4909(202.126.89.80) 2019 оны 04 сарын 02

Эхний ээлжинд Эрдэнэ,Эрдэнэбат, болон Туваан мэтийн сэжгийн бузаруудыг зайлуулж байж нам цэвэрлэх ажил эхэлнэ.Чадахгүй бол АН тарна..

0  |  0
хул(112.72.11.123) 2019 оны 04 сарын 03

АН ын хэсэг Элбэгдорж та нар ёстой нэг лаагаа идэж лайгаа үүрнээ байж байгаагын нээ

1  |  0
баги(112.72.11.123) 2019 оны 04 сарын 02

Аль ч намын хуучин удирдлагууд хэрэг алга . бүгдийг нь тэтгэвэрт гаргах хэрэгтэй. 2020 оны сонгуульд сонсогдоно гэвэл горьд .Санасаны гарз

0  |  0
АН АХМАД ГИШҮҮН БАЯН(122.201.22.177) 2019 оны 04 сарын 16

Ан нийт гишүүдээ с эрдэнэ эрдэнэ бат 2 бол ан нэрийг барьж эх орон ард олноо шууд дээрэмдэж хулгайлж байна тийм д энэ 2 манангийн луйварчингаас ан аварцгаая энэ 2 хөөж явуулая.

1  |  0
Baagii(192.82.65.195) 2019 оны 04 сарын 01

Erdenetei AN 5 suudal vh avahgvi shuu

0  |  0
AN-iin gishuun(202.55.188.41) 2019 оны 04 сарын 01

Namiinhaa neriig helehees ichij baigaa bol tusdaa gartsgaa. Altanhuyag dargiig dagaad uur nam baiguulaad tusdaa yav. Bitgii heruul hii. Zugeer l salaad yav.

0  |  0
Ням(103.57.95.238) 2019 оны 04 сарын 01

Хулгайчдыг цэвэрлэх хэрэгтэй

1  |  0
Зочин(202.9.42.33) 2019 оны 03 сарын 31

АНын ихэнхи гишүүд эрүүлээр сэтгэж МАНАН-МАФИ-г цээжээрээ хамгаалж байгаа С Эрдэнэ Эрдэнэбат нарын бусармаг үйлдлийг эсэргүүцэж жинхэнэ ардчилалаа хамгаалан тэмцэж байгаад нь жирийн гишүүд бид гүнээ талархаж байна

0  |  0
зочин(112.72.12.8) 2019 оны 03 сарын 31

энэ намын дарга даргаа дагагч Эрдэнэбат нар адуу үргэхээр илжиг үргэв гэгчийн үлгэрээр намаа тоглоод дууслаа ямар болчимгүй буруу шийдвэр гаргаж байгаагаа ерөөсөө ойлгохгүй харанхуй шөнө хэвлэлийн хурал зарлаж гишүүнээ намаас хөөснөөр өөрсдийнхөө нэр хүндийг өсгөх гээд намаа шалан дээр уналаа дутагдлаа ухаарахүй дахин дахин буруудаж байна энэ алхам чинь МАН” д том өгөөш болж тэд баярлаж байна

0  |  0
Зочин(66.181.186.9) 2019 оны 03 сарын 31

АН их цэвэрлэгээ хийх болжээ.Зөв сонголт.Залуучууд эх орноо,ард түмнээ бодох болжээ.

0  |  0
Shudraga(64.119.25.47) 2019 оны 03 сарын 30

Ingemerde. Odo zaluchud uls orniho zuv hugjlin tulu temtseh bolson. MAN-ch yalgagui. Hulgaichudig oroh oron zaigui bolgoh heregtei.

0  |  0
Zochin(103.26.195.186) 2019 оны 03 сарын 30

Ene erdene metiin olon dyrakyydaa namaasaa hooj bj tsever bolno.oop zam vgvi odoo ANd hench itgehgvi ee bylai eh opnoo hydaldagcad

0  |  0
Ц.БАДОРЖ(66.181.161.109) 2019 оны 03 сарын 30

Журмын нөхөр зовлон үзсэн нөхөр нутгийн нөхөр жинхэнэ улс төрч болохоор нөхөр гэж үүдэн хаяанаас хоймортоо залах хүртэл ухуулга сурталчилгаанд чинь хувь нэмэр оруулж явахдаа би чамаас ХӨЛСНИЙ МӨНГӨ авч үзээгүй албан тушаал горилж яваагүй алдар нэр горидож үзээгүй цэвэр цусны нэр бүтэн АРДЧИЛСАН ХОЛБООНЫ гишүүн байна шүү. Муу ГӨЛӨГ өө / энэ үг чиний тарни болсон үг шү/ чи санаж байгаа бол чамайг сайд байхад би биечилэн уулзаж Монголд анх удаагаа нүдний хиймэл протёз хийдэг боллоо би надад СЭРГЭЭН ЗАСАХ ҮНДЭСНИЙ ТӨВД ажлын байр гаргаад өгчих өө гэж ганцхан удаа шийдвэр гаргах түвшинд гуйж үзсэ

0  |  0
Хэмээ(182.160.33.124) 2019 оны 03 сарын 29

Энэ Эрдэнэ 4-р сарын 5-нд эсэргүүцлийн цуглаан зохион байгуул гэж Туваанд даалгасан шийдвэр гаргасан байна. Ямар зорилгоор хэнийг эсэргүүцсэн жагсаал вэ. Миний бодлоор 30 гэр бүл,60тэрбум болон ѳнѳѳдрийн болж байгаа шударга ёсны тэмцлийн эсрэг л болох гээд байх шиг байна. Тиймээс учрыг бүрэн ухаарч байж жагсаарай ХОТЫНХОН болон ХѲДѲѲНѲѲС ирсэн тѳлѳѳлѳгчид минь

0  |  0
erka(182.160.2.220) 2019 оны 03 сарын 29

mash zob zaluuchuudaa amijilt ardchilsan namiig chni erdene erdene bat hoer suiruulj guitslee ih huraliin songuulid ene hoer nobshtoi tsug oroltsbol ene nam dalaaraa tseber tabiullaa shuu erthen zailuul

1  |  0
Хүн(66.181.161.85) 2019 оны 04 сарын 06

Сөрөг хүчин байж улам сүйрдэг нам байдаг юм бнаа гэж

1  |  0
Зочин(202.126.89.105) 2019 оны 03 сарын 31

АН -ыханыг муу муухайтайгаа эвлэрсэн этгээдүүд байна гэж бодож байлаа. Бас гайгүй шударга залуучууд байгаа бололтой хөөрхий

2  |  0
Ганболд(66.181.178.120) 2019 оны 03 сарын 31

Манангиин хорогдох газар АН байх ёсгүй намаа цэвэрльё журамын нөхөдөө

3  |  0
ZUV(103.26.193.207) 2019 оны 03 сарын 28

ZUV ZUV, ERDENE TERGUUTEI ARDCHILLIIN NER GUTAASAN AVILGACHIN NOHOD NAMIN UDIRDLAGAAS BUUH BOLJEE. ARISAA HAMGAALAHIIN TULD ESREG NAMTAIGAA NIILJ, MANANTAJ MAGUURSAN GARUUD ZAIL ZAIL.

0  |  0
Зочин(122.201.28.13) 2019 оны 04 сарын 06

Эргүү сүү долоосон гөлөгнүүд

1  |  4
Ardchilalaa avray(103.26.195.234) 2019 оны 03 сарын 28

Erdene erdenebat 2 namiig uuriin biznesin baiguullaga shig ajilluulaad bna bid unuudur nam dotroo uzel bodloo ch ilerhiileh erhgui bolood bna zaluuchuudaa demjij bna udirdlagaa solih heregtei

1  |  0
Hmm(45.117.35.2) 2019 оны 03 сарын 28

Ene Gonchigdorj gishuunii huu Arhangaid amidardaggui bj yagaad aimgin namiin ded darga hiideg bn?

1  |  0
ARd(98.113.248.233) 2019 оны 03 сарын 29

Erdene Erdenebat hoyoriig odoo l ta nar harj baigaa yum uu? Bolij uz aimhai amitad!

1  |  0
zzz(66.181.186.101) 2019 оны 03 сарын 28

20n onoos umnu erdene erdenebat 2g uurchluhgui bol An uurd bayrtai bolno shuu anhaaraarai

0  |  1
зочин(64.119.17.214) 2019 оны 04 сарын 05

Эрүүл ,саруул ,залуучууд АН-д ,байж ,үгээ ,хэлж ,чадаж ,байгаад ,олон ,нийт ,талархаж ,байна. Эрдэнийн ,толгойд тэр ,хамгаалж ,байгаа хуулийнханы ,толгой ,дээр баас ,шээс ,асгаж ,харья. Ойлгохгүй ,эрх ,мэдлээ ,хамгаалж ,байна. МАНАН-гийн ,эсрэг ,жагсаал наана ,нь ,хийе. АН-ын жагсаалд хэдэн ,хүн ,орохыг ,харья. Баримтжуул. Ард олон хичнээн ,жил дарлуулах ,юм ,бэ.

0  |  1
Харх(43.250.126.3) 2019 оны 03 сарын 29

70,80 аад оныхонд итгэлтгүй. Тэд ямар ч ёс зүйгүй үйлдэл хийхэд бэлэн хүмүүс бдаг

2  |  0
Зочин(64.119.21.28) 2019 оны 04 сарын 06

Залуучуудийг маш их дэмжиж байна...

2  |  0
Zochin(103.57.94.10) 2019 оны 03 сарын 28

Zaluuchuud zov 20 oni conguulid e. S. Erdene tolgoilj orvol shaland suuna shuu. Zorigtoi yri.

0  |  0
Top