Улаанбаатар хотын Засаг дарга хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай ажиллахаар төлөвлөжээ. Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан төслийн удирдагч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Үйлдвэрлэл, технологи, инновацийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Барилга, хот байгуулалт хариуцсан төслийн удирдагч гэсэн дөрвөн төслийн удирдагчтай байх аж.
НИТХ-ын өнөөдрийн /2019.03.28/ хуралдаанаас мөн Нийслэлийн Засаг даргын харьяанд 33 агентлаг ажиллаж байсны хоёрыг нь нэгтгэж, шинээр хоёр агентлаг байгуулахаар болоод байна.
НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )