Иргэдийн гээгдүүлсэн картанд төвлөрсөн 1.8 тэрбумыг буцаан олгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

НИТХ-ын өнөөдрийн /2019.03.28/ 23 дугаар ээлжит хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр нийтийн тээврээр зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс төвлөрсөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгохоо мэдэгдээд байна. Иргэд нийтийн тээврийн цэнэглэсэн картаа гээгдүүлэх, үрэгдүүлэх дохиолдол их байдаг байна. Үүнээс нийт 1.8 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top