"Гэр хороолол" хөдөлгөөнөөс дахин ЖАГСАНА

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

"Гэр хороолол" хөдөлгөөнөөс өнгөрөгч баасан гарагт /2019.03.29/ Сүхбаатарын талбайд гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулахыг шаардан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Тус хөдөлгөөнөөс гэр хорооллын дунд барьж, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байсан хотын захиргааг Нүхт рүү шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж байсан юм. Учир нь хотын захиргааг гэр хороололд барьснаар дэд бүтэц татах, дахин төлөвлөх, иргэдэд газар дээрээ хаус, орон сууц барих боломж олгож иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чухал хөшүүрэг болох байсан хэмээн "Гэр хороолол" хөдөлгөөнөөс мэдэгдэж байлаа.

Гэтэл "Гэр хороолол" хөдөлгөөний жагсаалыг цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн тараасан явдалд харамсаж байгаагаа хөдөлгөөнийхөн илэрхийлээд ирэх баасан гарагт /2019.04.05/ Эрх чөлөөний талбайд дахин жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.

"Гэр хороолол" хөдөлгөөний Гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг “Бид жагсаалын үеэр ямар ч улс төрийн өнгө аястай лоозон барьсангүй. Хэн нэгэн албан тушаалтыг буруутгасангүй. Харин гэр хорооллын иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулахыг шаардсан. Жагсаалд холбогдох албан тушаалтнууд хариу өгөхгүй болохоор нь бид майхантай суултаар үргэлжлүүлсэн. Гэтэл биднийг хэв журам алдагдуулсан гэдэг үндэслэлээр хүчээр тараалаа. УИХ-ын гишүүд том хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулж болдог. Харин гэр хорооллын иргэд үзэл бодлоо илэрхийлж, эрхээ хамгаалуулахаар жагсаж болдоггүй нь харамсалтай” гэлээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(59.153.87.29) 2019 оны 04 сарын 01

ДЭМЖИЖ БАЙНА. ХОТЫН ЗАХИРГААГ БАЯНХОШУУНД БАРЬЖ ЭНГИЙН ИРГЭДТЭЙ ОЫРТУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
ИРГЭН(202.179.25.216) 2019 оны 04 сарын 01

ГЭР ХОРООЛЛЫНХОН ЯДУУ ГУЙЛГАЧИД ГЭЖ ДОРОМЖЛОХ ЭРХИЙГ ЭДЭНД ХЭН ӨГСӨН ЮМ БЭ? ЕР НЬ ЭДНИЙГ ХЭН ХААНААС СОНГОЧИХООВ.ХААНА АМЬДАРДАГ ХААНААС ГАРААД ИРСЭН БОЛХЫ НЬ ТОГТООГООД ӨГӨӨЧ.БИД ТӨР ЗАСАГТАЙ УЧРАА ӨӨРСДӨӨ ОЛООД ЯВААД БАЙЖ БОЛНО.ЭДНИЙГ ТОМИЛСОН ХУРАЛ ЦУГЛААНЫ БАРИМТЫГ ХАРЪЯ.МАНАЙ ХОРООНЫХОН ЭДНИЙГ МЭДЭХ Ч ҮГҮЙ ЮМ БАЙНА.

0  |  0
Зочин (64.119.19.93) 2019 оны 04 сарын 01

Бат уулийнхэн жагсаад л

0  |  0
mongol(43.228.128.195) 2019 оны 04 сарын 01

Батүүл новш гэм нь илрэх дөхөнгүүт сөрсөн базаа хийж байгаа нь ойлгомжтой энэ новшийн баатрыг барьж цолыг хурааж хорих ёстой

0  |  0
nnnnnnnnnnnnnnbbbbbb(66.181.179.43) 2019 оны 04 сарын 04

Batuul-g mongoliin tur denduu davraagaad bna.udaa daraa turiin esreg ard tumniig urialan duudaj uimeen samuun olon niitiig hamarsan jagsaal tsuglaan zohion baiguulj tur zasgiin shiidveriig eserguutsej duraaraa uildel hiidegiig n taslan zogsooj tsaashid Zorigiin allaga zasag dargaar ajillaj baihdaa huuteigee niilj heden terbumiig yaj idej uusaniig shalgaj horij tsagdah heregtei.turuucheesee Hurts Badamjunai gesen manangiin tomchuudiig zohion baiguulagch nariig aldchihsan bna shuu.

0  |  1
Top