БАЯНХОНГОР: "Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аян" нээлтээ хийлээ

Админ | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Баянхонгор аймгийн хувьд сүүлийн 2 жилд гарч буй ослуудын 80-аас дээш хувь нь барилга, Уул уурхайн салбарт гарч аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.

Иймд 2019 оны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг “Эрсдэл өндөртэй салбарын ажиллагсдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сар болгон зарлаж, аймгийн хэмжээнд барилга, дулаан, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын ажлын байран дээрх ХАБЭА-н орчныг сайжруулах зорилтыг тавиад байна.

Сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хууль, журам, дүрэм, стандартыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтэд сурталчилах арга хэмжээний төлөвлөгөө гарган, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан үйлдвэрлэлийн осолд өртөхгүй байх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top