Р.Амаржаргал: АН-д дотоод ардчилал муу байгаа нь үнэн

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголд анх удаа ардчилсан цуглаан болсон нь ардчилсан хувьсгалын эхлэл болсон хэмээн Ардчилсан нам /АН/-ын дэд дарга Р.Амаржаргал хэллээ. Тэрбээр өнөөдөр /2019.04.02/ АН-ын Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Я.Батсуурь нарын хамтаар хэвлэлийн хурал зарлан, ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан олон улсын хурал зохион байгуулна гэж мэдэгдлээ. 

АН-аас зохион байгуулах ардчилсан үзэл баримтлалтай намуудын олон улсын хурлын талаар Ерөнхий сайд асан, АН-ын дэд дарга Р.Амаржаргал “Анхны ардчилсан цуглаан болсноос хойш 30 жил өнгөрсөн байна. 30 жилийн өмнө бидний мөрөөдөж байсан зорилтууд биелсэн гэж дүгнэж байгаа. 30 жилийн ойн арга хэмжээг АН оройлон тодорхой ажлууд зохион байгуулах ёстой гэж үзэж, олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр ажлын оргил цэг нь 2019.12.05-нд АН-аас зохион байгуулах олон улсын хурал байх болно” гэлээ. 
 

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маяа(202.9.42.59) 2019 оны 04 сарын 02

АН-д одоо итгэх хүн бараг үгүй байхаа. Харин яаж алдсан,юунд алдсан,одоо анхны АН-ын утга алга болсон зэргийг ярь. Элбэгээ-Эрдэнээд нам хэрхэн алдсан,хэн хэн энэ намыг булшиллахад оролцсоноо ярь

0  |  0
555(192.82.65.89) 2019 оны 04 сарын 02

АМАРЖАРГАЛ ГЭЖ АМААРАА БААХААС ЦААШГҮЙ НАМДАА ШООВДОР, НАЙЗ НӨХДИЙН ХҮРЭЭГҮЙ ХООСОН ОНОЛ ЯРЬСАН 2 ХӨЛТЭЙ ХОХИМОЙ ТОЛГОЙТОН БОЛЖЭЭ....ҮХСЭН ЭЛИЙН АН 30 ЖИЛ ....ЭРДЭНЭЭ АН ТОЛГОЙЛСОНООС ХОЙШ ЭНЭ НАМ АВСАНД ОРСОН.....ОДОО МОНГОЛ ГЕББИЛЭСИЙГ ТОЙРСОН ПҮРЭВДОРЖ,ТЭМҮЖИН ТА 3 Л ОЧИХ БАЙХ...

0  |  0
Зочин(103.57.94.165) 2019 оны 04 сарын 02

АН - ын үзэл баримтлал нь хөрөнгө мөнгө шүтэх, эвсэн хуйвалдаж луйвар хийх юмдаг уу даа.

0  |  0
Зочин(103.57.94.165) 2019 оны 04 сарын 02

АН - д үзэл баримтлал гэж юм байдаг юм уу? Тэр нь юү вэ? Хэрэв байгаа бол яав ч монгол хүний ухаанаас гараагүй байх. Монгол хүний ухаанаас гарч монголын төлөө гэсэн үзэл санаатай бол хүмүүс мэдмээр юм. Гэтэл түүнийг нь мэддэг хүн алга, намынх нь гишүүд ч хэлж чадахгүй байна шүү дээ.

1  |  0
Монгол(202.179.27.123) 2019 оны 04 сарын 02

Амаржаргал, Пүрэвдорж 2 бол Элбэгпоржийн тавиул туршуулууд юм. Бүгд ХОвдынх.

1  |  0
Top