БХЯ-ны сайд Н.ЭНХБОЛД НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын БХЯ-ны сайд нарын бага хуралд оролцлоо

2019 оны 04 сарын 03

Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 27-29-нд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцлоо.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг дагалдан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд С.Сүхболд, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваадорж, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хурандаа Т.Наранхүү, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх Бага хуралд оролцлоо.

АНУ-ын Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд энхийг сахиулах ажиллагаанд нэгдсэн дэлхийн 131 орны Батлан хамгаалахын, Гадаад хэргийн сайд нар болон НҮБ-ын Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар цуглаж ирэх жилийн энхийг сахиулах ажиллагаа,  өмнөх уулзалтуудын амжилт, энхийг сахиулах үйл ажиллагаанд мэргэшсэн, өндөр чадвартай цэнхэр дуулгатнуудыг нэгтгэх, цаашид илүү чадваржуулах, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг  хэлэлцсэн юм.

Бага хуралд энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч улс орны 30 гаруй Батлан хамгаалахын сайд үг хэлсэн бөгөөд дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж  эрэмбээрээ Непалын Батлан хамгаалахын сайд нэгдүгээрт итгэлээ тавьсан юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд эрэмбээрээ наймдугаарт бичигдэж НҮБ-ын индэрээс  улс орнуудтай хамтарч энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэх, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, энхийг сахиулагчдын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангах, тэдний үүрэг гүйцэтгэх орчин нөхцлийг сайжруулах, ажиллагааны цагийн байдлыг тогтворжуулахад  Монгол Улсын оролцоо илүү өргөжинө.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэвшүүлсэн А4Р санаачилгыг Монгол Улс дэмжиж, “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хамтын үүрэг хариуцлагын тухай тунхаглал”-д нэгдсэн, цаашдаа ч энэхүү санаачилгыг тууштай дэмжих гэдгээ  дурдлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд 2 цэргийн ажиглагч офицерыг БНАКУ-д НҮБ-ын ажиллагаанд илгээснээс хойш өнгөрсөн 17 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад 30 орчим цэргийн баг, 300 орчим цэргийн ажиглагч, штабын офицерыг сургаж бэлтгэн, нийтдээ 10430 гаруй цэргийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж, мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. 

Өнөөдөр  Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд мотобуудлагын нэг батальон, штабын офицер, штабын ахлагч, цэргийн ажиглагч офицер зэрэг албан тушаалуудад нийт 886 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь манай улсын нийт хүн амын тоо, Зэвсэгт хүчний боломж, хүчний нөөцийн чадавхитай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

НҮБ-ын Энхий сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хурлын хүндтэй зочдын нэг нь холливудын од, жүжигчин Анжелина Жоли байлаа. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхлэх газрын Тусгай элч, хатагтай Анжелина Жоли итгэлдээ дэлхийн халуун цэрэгт энхий сахиулагчид байгаа нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа юм. Учир нь тэнд эмэгтэйчүүдийг хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж худалдагддаг. Мөргөлдөөний золиосонд маш олон хүүхэд, эмэгтэйчүүд амиа алдаж байна. Дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал чухал гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top