Төв аймгийн Жаргалант суманд нөхөр нь эхнэрээ хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг тодруулбал, Жаргалант сумын Загдал шандын 4-р багын нутагт оршин суух 38 настай эмэгтэй гэртээ хутгалуулж нас барсан байдалтай олджээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтсээс шалгахад, талийгаач эмэгтэйн нөхөр 44 настай Т.Ж гэгч нь эхнэртэйгээ муудалцсаны улмаас амь насыг нь хохироосон нь тогтоогджээ. Сэжигтэн этгээд хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд эхнэрээ хэрхэн хөнөөснөө тодорхой санахгүй байна хэмээн цагдаагийн байгууллагад мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
хаяг нь худлаа байна зөв бичээч дэ?
Нямдоржийг бууд.
archi uuch yasanch chechuu um be dee!!! said Nymdorj buruutai