Сэлэнгэ аймгийн Мандал суманд гуравдугаар сарын 28-ны өдөр ойн сангийн харуул болох 57 настай А сураггүй алга болж аймгийн онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагааг дөрөв хоног явуулсны дүнд өчигдөр цогцсыг олжээ.
Тодруулбал, ойн сангийн харуулаар ажиллаж байсан А нь “Шар шургаагт”ын хяналтын цэгээс баруун зүгт нас барсан байдалтай олдсон байна. Онцгой байдлын алба хаагчид жалганаас цогцсыг нь гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )