Монгол Улсын Гавьяат тамирчин Жамсрангийн Өлзий-Орших зуурдаар таалал төгсч, Монголын их спортод хүнд гарз тохиолоо.
Тэрээр Дархан-Уул аймагт болох уралдаанд дасгалжуулагчийн хувиар тамирчдаа бэлтгээд сүүлийн өдрүүдэд завгүй байжээ. Үргэлж хөдөө гадаа, орон нутгийн зам дагаж, дугуйчдынхаа бэлтгэлийг хийлгэж байдаг тэр л хэмнэлээрээ энэ удаа Булганаас Улаанбаатарын замд бэлтгэлийн журмаар явж байж.
Өчигдөр өглөөхөн тамирчдынхаа дугуйг машиндаа ачиж, Эрдэнэтээс хөдөлсөн Ж.Өлзий-Орших гавьяат Хөтөл орчимд тамирчдаа машинаасаа буулган, дугуйг нь зэхэж өгөөд, “Багш нь араас нь хоол унд аваад очъё” гээд үлдсэн юм байна. Ингээд дугуйчдынхаа араас өөрийнхөө машинтай бэлтгэлийг нь хянаж яваад авто осолд орж, золгүй явдал болжээ.
Ухамсарт амьдралынхаа бүхий л цаг хугацааг дугуйн спортын төлөө зориулсан түүнийг тэнгэрт хүргэх зам нь ч дугуй жийсэн зам байж.
Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, энэ спортыг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж явсан тэрээр 1997 оны дугуйн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын дугуйчдын анхны хүрэл медаль, 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.
Түүний спортын төлөө гэсэн чин сэтгэл, тамирчны өндөр ур чадвар, залуу хойч үеэ бэлтгэн дасгалжуулсан хөдөлмөр зүтгэл, хувь хүнийх нь зан чанарыг спортынхон төдийгүй спорт сонирхогчид, Монголын ард түмэн хүндлэн хайрлаж ирсэн билээ.
Тэр Монголын дугуйн спортын гялалзсан тамирчин байсны зэрэгцээ чадварлаг дасгалжуулагч, мөн Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан сайн менежер юм. Дугуй хэмээх их спортын төрөлд түүний үзүүлсэн амжилт, замналаас дурдвал,
Ж.Өлзий-Орших нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1983 оноос Биеийн тамир, спортын “Хөдөлмөр” нийгэмлэгт Н.Нармандах багшийн удирдлагад анх дугуйн спортоор хичээллэж эхэлсэн. 1986-1998 он хүртэл "Хөдөлмөр" нийгэмлэгийн тамирчин, 1986-1996 он хүртэл Үндэсний шигшээ багийн гишүүн болж, 1996 онд шигшээ баг татан буугдах хүртэл Гавьяат дасгалжуулагч н.Чанцалын удирдлага дор хичээллэжээ.
1996 онд бүх шигшээ багийг татан буулгасны дараа тэрээр 1998 оноос Монголын авто замын салбарын дэргэдэх “Авто зам” клубын тамирчин болж, 2008 он хүртэл тус клубт харьяалагдан, бэлтгэл сургуулилтаа базааж, тэмцээн, уралдаанд оролцож байсан.
2008 оноос тамирчны хувиар зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжсэн.
1984-2008 он хүртэлх хугацаанд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 гаруй удаа, мөн Бүх ард түмний спартакиадад олон удаа аварга болж байсан. түрүүлсэн. Монгол Улсын рекорд амжилтыг нийт 8 удаа шинэчлэн тогтоосон.
Дэлхийн аварга шалгаруулах B зэрэглэлийн тэмцээний анхны мөнгө, хүрэл медальтай. Монголоос анх удаа Олон улсын "Discovery Chanel Marco Polo” дугуйн багт уригдсан.
1999 онд Японд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн 100 км-ын уралдаанд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон.
“Барселон-1992” олимпийн наадамд амжилттай оролцсон.
1985-1988 онд Эрхүү-Улаанбаатарын чиглэлд болдог Найрамдлын уралдаанд багийн дүнгээр II, хувийн дүнгээр III байрт шалгарч байсан.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд 10-аад удаа, Азийн спортын их наадамд зургаан удаа, бусад олон услын чанартай уралдаануудад нийт 30-аад удаа эх орноо төлөөлөн уралдаж, алт, мөнгө, хүрэл медалийг хүртэж байв. МҮОХ-ны “Бөртэ чоно” шагналыг хоёр удаа хүртэж байсан.
Сэтгэгдэл ( 72 )
Эвий минь дээ, ямар их харамсалтай мэдээ вэ? Ямар сайхан эр хүн байлаа даа, хүний муу нь үлдээд сайн нь ингээд зуурдаар явна гэдэг шударга биш байна. Бурханы орондоо мөнх тайван нойрс доо анд минь. Ум ма ни бад мэ хум-100000000 удаа
Medee ve! Gunee emgenel ilerhiiley,saihan zan aash saitai hun baisan da
Ум маани бадме хум. Өлзий Оршихтой адил олон мундаг дугуйчин тэнгэрт байгаа даа. Болгоомжтой явахгүй дээ.
Ум маани бадмихум
Бурхан минь энэ сайхан үйлстэй, алдарт тамирчин залуу эх нутаг элгэн садан, үр хүүхэддээ эргэн төрөх болтугай. Эх нутгийнхаа бүлээн зөөлөн хөрсөнд амгалан нойрсох болтугай. Ум мааний бад мэ хум...
Бурхан минь энэ сайхан үйлстэй, алдарт тамирчин залуу эх нутаг элгэн садан, үр хүүхэддээ эргэн төрөх болтугай. Эх нутгийнхаа бүлээн зөөлөн хөрсөнд амгалан нойрсох болтугай. Ум мааний бад мэ хум...
eh orniihoo altan hursund amar taiwan noirsdoo. mash haramsaltai baina. um maani bad mi hum
Ум маги бадми хум
ЯМАР ХАРАМСМААР МЭДЭЭ ВЭ. ЁСТОЙ Л ЖИНХЭНЭ ТАМИРЧИН БАЙСАН ДАА. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.
Ямар харамсалтай юм бэ
харамсалтай зүйл дохиолдсон бна ум сайн амгалан болтугай
Kharamsaltai. Um sain amgalan boltugai
Замын ослоор амь насаа алдана гэдэг туйлын харамсалтай байна.
Сайхан Монгол Эр хүн байсан юм
ҮЕ ТЭНГИЙН МААНЬ САЙХАН АНД ҮДШИЙН ГЯЛААН ШИГ ДУГУЙН АЛТАН ШАР ЗАМЫГ ГЭРЭЛТҮҮЛЖ ЯВААД ҮҮРИЙН ЦОЛМОН ШИГ ҮҮРД МӨНХ НОЙРССОН ЭМГЭНЭЛТ МЭДЭЭГ СОНСООД ГУНИГ ТӨРЖ ГУДАЙН ХАРАМСАВ. МИНИЙ САЙХАН АНД БУРХАНЫ ОРОНДОО ТАЙВАН НОЙРС ДОО. УМ МА НИ БАД МИ ХУМ.
Please remove the images, which were take without permission - - action will be taken if they are not removed immediately. next time have the good manner to ask!
Um mani badmi hum
hunii deed saikhan mongol er hun baisan daa um sain amgalan boltugai
Ум сайн амгалан болтугай. Хайран сайхан хүн. Ёстой асар том од маань харваж дээ.
Um maanii badmihum
Маш харамсалтай байна. Энэ хүнээс үлгэр дуурайлал авч их олон хүн дугуйн спортоорыг сонирхож хичээлсэн байхаа гэж би боддог. Сайн хүний тарисан үр өнө мөнх цэцэглэн хөгждөг жамтай . Үр хүүхэд, олон сайхан шавь нар нь нэр ардарыг нь өндөрт өргөж тив дэлхийн аврага үргэлжлэх болтугай. Ум сайн амгалан болтугай.
Маш харамсалтай байна. Энэ хүнээс үлгэр дуурайлал авч их олон хүн дугуйн спортоорыг сонирхож хичээлсэн байхаа гэж би боддог. Сайн хүний тарисан үр өнө мөнх цэцэглэн хөгждөг жамтай . Үр хүүхэд, олон сайхан шавь нар нь нэр ардарыг нь өндөрт өргөж тив дэлхийн аврага үргэлжлэх болтугай. Ум сайн амгалан болтугай.
Um sain amgalan boltygai.
архинаас л боллоо.урьд өдөр нь архи ууж байгаад бэлтгэлийн үер машинтай шүргэлцсэн гэсэн
Ум маани бад ми хум Ум маани бад ми хум Ум маани бад ми хум
gaihamshigtai tamirchin amgalan tengeriin orond toroorei
.. зүрх сэтгэлээ дугуйн спортод тэр чигт нь зориулсан мундаг хүнсэн... ..өөрийн хүч чадлаар дэлхийд үнэлэгдэж олон залуусыг дэлхийн дэмжээнд хүргэсэн бахдаж хүмүүнсэн... тайван нойрсдоо найз минь...
Ум маани бад ми хум Ум маани бад ми хум Ум маани бад ми хум
Ус сайн амгалан болтугай
Um mani badni hum! Um sain amgalan boltuigai! Burhani orondoo zalraarai!
Um sain amgalan boltugai
ум мани бадми хум сайн тамирчин багш байжээ.
Ум мани бад ми хум
Их харамсалтай байна..
Um sain amgalan boltygai.
Олон хүний сэтгэгдлээс эгэлгүй ховорхон сайхан хүн байсанг нь бэлхнээ мэдэрч харуусч сууна гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Тэнгэрийн орноо төрөх болтугай ум ма ни бад ни хум.
Харамсаад харамсаад баршгүй, гүн эмгэнэл илэрхийлье
Um sain amgalan boltugai
Setgeltei saihan tamirchin baisan daa, um sain amgalan boltugai
Хийморьтой сайхан эр хүн байсандаа. Ум сайн амгалан болтугай
дугуйн спорт гэвэл энэ хүний л нэр хамгийн түрүүнд орж ирдэг байлаа. хайран сайхан тамирчин минь. ум сайн амгалан болтугай
Ум сайн амгалан болтугай. Орыг нь залгаж олон сайхан тамирчид шавь нарынх нь дундаас төрнөө.
Эрхэм нандин ах минь та МОНГОЛ эх орныхоо эзэн нь байсан. Эгэлгүй даруу хүү нь байсан. Ард түмнийхээ бахархалтай тамирчин, дүү нарынхаа түшиг болсон ах нь, шавь нартаа гэрэлт түчээ байсан. Ум сайн амгалан болтугай.
ум маани бодми хум7
ум сайн амгалан болтугай
um ma ni bad mi hum
Ум сайн амгалан болтугай
Ум сайн амгалан болтугай
Ewii ewii. saihan hun. Burhanii orond toroh boltugai6
ум ма ни бад мэ хум
Tanaa site pizda naad heden atsnii setguulch um uu zahiral umuu mulguu pizdakudar duursen lalruuda oligtoi um bichelde pizduka 1984-2008 он хүртэлх хугацаанд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 гаруй удаа, мөн Бүх ард түмний спартакиадад олон удаа аварга болж байсан. түрүүлсэн. Монгол Улсын рекорд амжилтыг нийт 8 удаа шинэчлэн тогтоосон.
Ум сайн амгалан болтугай
Эвий дээ ум мани бадми хум
Ум сайн амгалан болтугай
Ээ хөөрхий ажлаа хийж яваад бурхны оронд оджээ.Ум маани бад ми хум.
Жирийн сайхан Монголоо гэсэн сэтгэлтэй дүү минь эх нутгийнхаа ариун хөрсөнд амар тайван нойрсдоо. Харамсаад барамгүй. Ум маани бадми хум
um sain amgalan boltugai